• Италийн шилдэг эмч нар коронавирусын хүч суларч байгаа тухай мэдээлжээ

    2020-06-01

    Италийн тэргүүлэх зэргийн эмч Алберто Зангрилло 1-2 сарын өмнөхтэй харьцуулахад коронавирусын хүч суларсан тухай RAI телевизэд өгсөн цахим ярилцлагын үеэр хэлжээ.

    Тэрбээр “Сүүлийн 10 өдрийн хугацаанд хийгдсэн шинжилгээнээс харахад вирусын хүч 1-2 сарын өмнөхөөс суларсан байна.

    Товчхондоо, халдвар авсан хүний биед агуулагдаж байсан дундаж коронавирусын хэмжээ буурсан. Түүнийгээ дагаад нас баралтын эрсдэл буурсан байна” гэжээ.

    Хоёрдугаар сарын сүүлээс эхлэн өдөрт шинээр халдвар авагсдын тоо багадаа 5,000-аар нэмэгдэж байсан бол тавдугаар сараас өвчлөл буурч, өдөрт 300-400 тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

    Албертогоос гадна Италийн Женоа хотын Сан Мартино эмнэлгийн халдвар өвчлөлийн тасгийн эрхлэгч Маттео Бассетти мөн адил коронавирусын хүч суларсан гэж дүгнэжээ.

    Итали улсын хувьд коронавирусын улмаас нийт 33,415 хүн нас барж, нас барагсдын тоогоороо дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Мөн нийт халдвар авсан хүмүүсийн тоогоор дэлхийд зургаад жагсаж байгаа юм.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ