• Хүүхэдтэйгээ цонхоор үсэрч амиа алдсан эмэгтэй гэрээслэл үлдээсэн байжээ

    2020-05-30

    Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр орой  буюу тавдугаар сарын 29-ны 19 цагийн орчимд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

    Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар очиход, 1983 онд төрсөн эмэгтэй У нь өөрийн охин, 3 сартай Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ. Эх, охин хоёр газар дээрээ нас барсан байна.

    Тус байрны оршин суугчид албаныханд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эл хэрэг гарсан байж болзошгүй хэмээн мэдээлсэн байна.

    Эх сурвалжийн мэдээллээр нөхөр нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаа дээр байцаагдаж байх хооронд эхнэр нь гэрээслэл бичиж үлдээгээд хүүхэдтэйгээ хамт цонхоор үсэрсэн гэнэ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ