• Чех улсад нацистуудын хөрөг зураг бүхий хуанли худалдаанд гарав

    Чех улсад Дэлхийн 2 дугаар дайны дурсамжтай холбоотой бас нэгэн дуулиан дэгджээ. Онлайн дэлгүүрүүдийн борлуулалтад нацист гэмт хэрэгтнүүдийн хөрөг бүхий ханын хуанли гарч иржээ. Эдгээрийн дотор Богеми, Моравиа мужийн СС-ийн обергруппенфюрер асан Рейнхард Гейдрих, Карл Герман Франк, мөн үхлийн лагерь Освенцимт хүмүүс дээр хийсэн туршилтаараа алдартай Иозеф Менгеле нар байна. Энэ тухай Германы долоо хоног тутмын Der Spiegel мэдээллээ.

    Энэхүү хуанли нь ихэнх Чехүүдийн хувьд цочирд байсан хэдий ч эрэлт хэрэгцээ их байжээ. Сайтын мэдээлснээр тэдний захиалгыг хоёр долоо хоногийн өмнө бүрдүүлж дуусгаж өгөх аж.

    Чехийн Еврейн нийгэмлэгийн холбоо мэдэгдэл гаргаж, гэмт этгээдүүдийг шийтгэхийг шаарджээ. Уг мэдэгдэлд нацистуудын зурагтай хийсэн хуанли нь Үндэсний социализмын нээлттэй суртал ухуулга, дайны гэмт хэрэгтнүүдийг цайруулах зорилгоос өөр юу ч биш гэдгийг онцолжээ.

    Израилиас Чех улсад суугаа элчин сайд Даниэль Мерон дуулиантай хуанли гарч ирэхэд гүн дургүйцлээ илэрхийлжээ. Мөн Германы Элчин сайд Кристоф Исранг твиттер дээр ийм төрлийн бүтээгдэхүүнийг зүгээр л тэвчих боломжгүй гэж бичжээ. Ийм “хог”-ийг худалдаж эдгээр хүмүүсийг “ойлгохгүй байна” гэж элчин сайд дүгнэжээ.

    Одоогоор Чехийн эрх баригчдын зүгээс ямар нэгэн тодорхой хариу ирээгүй байна. Гитлерийн хөрөгтэй аяга гаргах үеэр тохиолдсон шиг хэргийг зогсоох болно гэж найдаж байна. Чехийн нацист удирдагчдыг алдаршуулах үйл ажиллагаа нь Прага-ыг нацистуудаас чөлөөлсөн Зөвлөлтийн маршал Иван Коневийн хөшөөг буулгаснаас үүдэлтэй хэвээр байгаа гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ