• Москвагийн эрх баригчид оршин суугчдынхаа алхах хуваарь бүхий газрын зургийг нийтэлжээ

    Москва хотын вэбсайт дээр нийслэлийн газрын зургийг нийтэлсэн бөгөөд байшингуудын оршин суугчид яг хэзээ зугаалах эрхтэй болохоо олж мэдэх боломжтой аж. Энэ тухай Москва хотын захирагчийн орлогч, нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрын дарга Алексей Немерюк сэтгүүлчдэд мэдээлжээ.

    “Та сонирхож буй байшингийн зураг дээр дарах эсвэл хаягийг нь хайх талбарт оруулна уу” гэж үйлчилгээний гарын авлагад дурьджээ.

    Явган зугаалах хуваарийг мөн орон сууцны барилгуудын үүдэнд байрлуулж, оршин суугчдын шуудангийн хайрцагт хүргэх болно гэж хотын вэб сайтад бичжээ. Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Эдуард Лысенко сэтгүүлчдэд хэлэхдээ энэ хуваарийг “Миний Москва” програм болон “Yandex.Maps” дээр ашиглах боломжтой гэжээ.

    Үйлчилгээний хуудсан дээрх мэдээллээс үзэхэд Москва дахь бүх орон сууцны барилгууд зургаан бүлэгт хуваагддаг бөгөөд тус бүр нь зугаалах өдөртэй болжээ. РБК-ийн сурвалжлагчийн хаягийг шалгаж үзэхэд 6-р сарын 2, 4, 6-ны өдрүүдийн 9:00-21:00 цагийн хооронд явган зугаалаахыг зөвшөөрч эхлэхээр болжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ