МАН, АН, Зөв хүн- электорат эвслээс нэр дэвшигч 55 эмэгтэйн боловсролын түвшинтэй танилцана уу

2020-05-29

Эмэгтэйчүүдэд  эрх мэдэл өгөөгүй  улс хөгждөггүй, эрэгтэйчүүд ноёрхсон засагт эрх мэдэл, өмчтэй болох уралдаан явагддаг гэж үздэг.

Эмэгтэй хүн төрд гарахад нийгмийн сайн сайхны төлөөх бодлогууд илүүтэй хэрэгждэг, нийгмийн асуудалд илүүтэй чиглэсэн хуулиуд батлагддаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн оролцоо төрийн зөөлөн бодлогыг хэрэгжүүлэхэд илүү дэмжлэг үзүүлдэг.

Ар гэрийн амьдралыг авч явдаг гэдэг утгаараа ч эмэгтэй хүн төсвийн хуваарилалтыг  сайн хийж чаддаг.

Одоогийн парламентын 73 гишүүнээс 12 нь эмэгтэй, МАН 12, АН нэг эмэгтэй гишүүний төлөөлөлтэй байгаа билээ. Click To Tweet

Манай улс 2019 онд дэлхийн 153 орноос эмэгтэй хүний улс төрийн эрх мэдэл, оролцооны байдлаар 120 дугаарт, жендерийн тэгш байдлын индексээр 79-т эрэмбэлэгджээ.

Эмэгтэйчүүдийн боловсролын хэмжүүрээр  2006 онд 42 дугаарт  бичигдэж байсан бол 2019 онд 79 дүгээрт  орж хойшилсон байна. Мөн улс төрийн эрх мэдэл, оролцооны түвшин найман  байраар хойшилжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2010 оноос хойш эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо 5 хувиар нэмэгджээ. Гэвч шийдвэрлэх түвшинд 27 хувьтай байгаа нь хангалтгүй юм:

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  30.2 дахь заалтад “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан байдаг. Эрчүүд давамгайлсан улстөрийн ертөнцөд аль нэг хүйсийнх гэдэг нь эмэгтэйчүүд л гэсэн үг.

Хуулийн дагуу 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд  АН, МАН, “Зөв хүн электорат эвсэл”  тус бүр 16-17 эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлжээ.

УИХ-ын сонгуульд МАН, АН, Зөв хүн –электорат эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн боловсролын байдлыг доорх хүснэгтэд нэгтгэв.

Нэр Боловсрол Нам

Б.Батцэцэг

МУИС ОУХДС-ийг ОУХ ажилтан, багш, орчуулагч,  СЭЗДС-ийг Бизнесийн удирдлага менежер,  Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн.

Ц.Мөнхцэцэг

МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг улс төр судлаач, мастер, МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан.

Т.Ганди

  МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр, Эдийн засгийн оройн дээд сургууль,  ОХУ-ын Нийгмийн ухааны академийг төгссөн.  ШУА-д ФСЭХ-нд улс төрийн шинжлэх ухааны доктор зэрэг хамгаалсан.

Д.Өнөрболор

  МУИС-ийн ОУХДС-ийг гадаад харилцааны мэргэжилтэн, олон улс судлаач мэргэжлээр бакалавр, Гүрэн их сургуулийг төрийн захиргааны менежментээр магистр хамгаалсан.

Д.Гантөгс

  ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг Үйлдвэрлэлийн инженер, технологич,  ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг магистраар төгссөн

Х.Булгантуяа

  БНХАУ, Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2007-2008 онд АНУ, Ейлийн их сургуулийг Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагчаар төгссөн.

Ч.Ундрам

 ИБУИВИ-ын Лондон хотын олон улсын Америкийн их сургуулийн Бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр,   бизнесийн удирдлагын магистр,   Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуулийг зочин судлаачаар,  тус сургуулийг эдийн засгийн шинжлэх ухааны доктор. МУИС-ийн дэд профессор.

Б.Оюунгэрэл

 МУИС-ийн харьяа Ховд дахь сургууль,   МУИС-ийн Хууль эрх зүйн сургуулийг эрхзүйч,Удирдлагын академид төрийн удирдлагаар магистр хамгаалсан.

Б.Жаргалмаа

  “Бэрс дээд сургууль” Радио телевизийн сэтгүүлчээр, АНУ-ын “CNN” мэдээллийн агентлагт Олон улсын мэдээллийн сэтгүүчлээр мэргэжил дээшлүүлсэн.

П.Анужин

МУИС, ОУХДС-ийг дипломатчаар бакалаврын зэрэг хамгаалсан. Япон улсын Сока их сургуульд Олон улсын тусгай эрх зүйчээр магистрын зэрэг хамгаалсан.

Даваажанцангийн Сарангэрэл

 ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумп Фото зургийн мэргэжил,  ЗХУ-ын Ростов хотын Улсын их сургуульд Сэтгүүлч мэргэжлээр бакалавр,  Москвагийн их сургуулийн Сэтгүүл зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Цэдэнбалын Цогзолмаа

 Эрхүү хотын Улсын багшийн их сургуульд Түүхийн багш мэргэжлээр суралцаж бакалавр,түүхийн багш түүхч мэргэжлээр магистр,   Монгол Улсын Засгийн газрын удирдлагын академид Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Тагнуулын академид Эрх зүйч мэргэжлээр бакалавр,  Эрхүү хотын Их сургуульд профессор цол хүртэв.

Гомпилдоогийн Мөнхцэцэг

 Улсын багшийн их сургуулийг Зохиолч, уран зохиол судлаач мэргэжлээр төгссөн.   “Уланбаатар” их сургуульд Утга зохиол судлалаар магистрын зэрэг хамгаалсан.

Батсүхийн Саранчимэг

  ОХУ-ын Новосибирск Цахилгаан техникийн их сургууль,  ШУТИС-ийг удирдлагын магистр,  Харвардийн Кенедийн сургуулийн удирдлагын хөтөлбөр,  Харвард Бизнес Паблишн,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйчээр төгссөн.

Мөнхөөгийн Оюунчимэг

  ОХУ-ын Ленинградын Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн факультетыг олон улсын сэтгүүлч,  АНУ-ын Оклахома мужийн Улсын их сургуулийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй,  Ниерландын Вант улсын Радио телевизийн академийг цахим сэтгүүл зүйгээр төгссөн. Мөн ХБНГУ-ын Дойчэ велле академийг төгсөн.

 

АН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн боловсролын байдал

                  Нэрс Боловсрол Нам
А.Адьяасүрэн Багш, сэтгэлзүйч мэргэжилтэй.
О.Батханд Олон улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
П.Батчимэг Багшийн дээд сургууль Орос хэлний багш, Удирдлагын академи,

Москавагийн их сургуулийн гадаад хэдний дээд сургууль төгссөн. Австрали улсын Латроб-ийн их сургууль дүүргэсэн.

 

Д.Үүрийнтуяа Эдийн засаг, Эрхзүйч, Нийгмийн ухааны менежер, Төрийн удирдлага магистр цолтой
Д.Эрдэнэсувд АШУИС-Их эмч
Б.Баярмаа Газар зүй, түүхийн багш, эрх зүйч
Т.Пүрэвхатан ШУТИС-Уул уурхайн их сургууль Инженер, Удирдлагын академи, Төрийн удирдлагын Менежер, ХААИС АБИС Инженер магистр, ИЗОУИС-ХЗДС Эрхзүйч Бакалавр ИЗОУИС-ХЗДС Хууль зүйн магистр
ХААИС-АБИС доктор хамгаалсан 
Д.Энхтуяа Олон улсын сэтгүүлч
Ц.Алтанцэцэг Аудитор, хөрөнгийн үнэлгээчин, татварын мэргэшсэн зөвлөх
Ц.Одонтунгалаг МУИС, Удирдлагын академийг төгссөн. Хуульч, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.

 

Г.Уянга Дорно дахины дээд сургууль сэтгүүлч, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль орчуулагч мэргэжлээр төгссөн.
Р.Булгамаа Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Иргэний эрх зүйч, Захиргааны эрх зүйчээр мэргэшсэн.
С.Одонтуяа Санкт Петербургийн Улсын Их Сургуулийн Олон улсын эдийн засагч, АНУ-ын Бизнесийн удирдлагын сургууль магистр
П.Цэцэгмаа Хуульч, өмгөөлөгч
Б.Пунсалмаа МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн
Т.Энхсайхан Хуульч, эрх зүйч
З.Нарантуяа ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийг эрх зүйч, СЭЗДС-ийг санхүүч-эдийн засагч, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны Төрийн удирдлага магистр

 

Нэр Боловсрол Нам

Р.Жаргалмаа

Их эмч, анагаахын шинжлэх ухааны удирдлагын магистр

ОХУ-ын Эрхүүгийн анагаах ухааны их сургууль, Япон улсын Нагоя их сургууль

М.Ариунтуяа

Нийгмийн боловсролын доктор                        Хитоцубаши их сургууль
С.Саран ШУА-ийн салбарын эрхлэгч,                          Физикийн шинжлэх ухааны доктор,                  ХБНГУ-ын Касселийн их сургууль

Р.Энхтуяа

Геофизикийн инженер, Бизнесийн удирдлагын магистр

Японы Азийн их сургууль

 

Г.Эрдэнэзул

Судлаач

Антропологич, МУИС

 

С.Лхамчимэг

ЖУГАМО Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн

Эдийн Засгийн Магистр

Японы Киотогийн их сургууль

 

Т.Туяа

Эрх зүйч

ХУДС, Эрфуртын их сургууль

 

Б.Отгонтөгс

МУИС-ийн профессор

Эдийн засгийн ухааны доктор

Колумбийн их сургууль

 

С.Эрдэнэцэцэг

ТТЕЗ ХХК Захирал

Мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин

ШУТИС, СЭЗДС

 

Г.Уянгахишиг

Инвескор Капитал ҮЦК Гүйцэтгэх захирал

Эрх зүйн магистр

МУИС-ХЗС, Бонн хотын их сургууль

 

А.Дөлгөөн

Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга

Москвагийн Дипломат академийн докторант

Олон улсын эрх зүйн магистр,МУИС

 

Б.Эрдэнээ

Монголын байгаль орчны иргэдийн зөвлөл

Багш, байгаль орчны тандан судлаач доктор

Чиба их Сургууль

 

Ш.Энхтуул

МУИС-ийн багш

Эдийн засгийн ухааны магистр

Варшавын эдийн засгийн сургууль

 

Л.Энхнасан

СЭЗДС-ыг бизнесийн упирдлагаар төгссөн. Зууны манлай “Тунгалаг тамир” романыг туурвигч Ч.Лодойдамбын зээ охин

 

Д.Мөнхсаруул

АШУҮИС-ийг төгссөн

Б.Мөнхсоёл

Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн

Эдийн засагч, олон улсын санхүүгийн ухааны магистр

ШУТИС-КТМС, Мичиганы Их Сургууль

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ