• Ч.Хүрэлбаатар:Монгол зургаан даалгавраа биелүүлж, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

    2020-05-29

    Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарах ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

    Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын  газраас бидний явуулсан тайлангийн дүгнэлт ирсэн. Ингэхэд бидэнд даалгасан зургаан даалгаврын биелэлт хамгаалагдсан гэсэн байсан” хэмээн ярилаа.

    Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан.

    Тэгвэл ийнхүү тэдгээр үүрэг даалгавраа биелүүлж, жагсаалтаас гарах нөхцөлөө хангажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ