• Б.Батзориг:Гэртээ байсан хүүхэд 10-ын хувин дотор унаад осолдсон тохиолдол хүртэл гарч байсан

    2020-05-29

    Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан гол,уснанд осолдохоос урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлж байна.

    Өнгөрсөн онд Туул, Тэрэлж гол дагуу завьтай хөдөлгөөнт хяналт шалгалтын хийж явуулах хугацаанд 44 мянган иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж,зөвлөгөө өгч ажиллажээ.

    Гурван сарын хугацаанд нийт 85 иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газраас “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдох, бага насны хүүхэд хараа хяналтгүй осолдох тохиолдлууд гардаг.

    2018 онд 32 хүн,2019 онд 23 хүн осолдсоноос дөрвөн хүүхэд усанд осолдсон байна.

    Зургадугаар сарын 10-наас эхлэн Туул,Тэрэлж голын дагуу хөдөлгөөнт,завьт эргүүлийг ажиллуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдээлэл өглөө.

    Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагч Б.Батзориг “Эцэг,эхийн хараа хяналт хамгийн чухал.

    Гэртээ 10-ын  хувин дотор бага насны хүүхэд унаад осолдсон тохиолдол хүртэл гарч байсан.

    Цар тахлын улмаас сүүлийн гурван сарын хугацаанд хүүхдүүд 100 хувь эцэг,эхийн асрамжид байгаа. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн гэмт хэрэгт өртсөн хэрэг 45 хувиар буурсан” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ