• Японы паркуудад галзуу хулгана дээр суухдаа орилж болохгүй гэсэн шинэ журам хэрэгжиж эхэлжээ

    2020-05-29

    Япон улсын коронавирусын цар тахлын улмаас тогтоогоод байсан онц байдлаа цуцалж,үйлчилгээний байгууллагууд хаалгаа нээж байна.

    Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан шинэ журам хэрэгжиж эхэлжээ. Тухайлбал,

    • Гадаа талбайд галзуу хулгана,сансрын хөлөг зэрэг экстрем тоглоом дээр тоглох үед аль болох хашгирахгүй,орилохгүй байх
    • Ажилчид маск зүүх хүндрэлтэй байвал үйлчлүүлэгчээс дор хаяж нэг метрийн зай барих
    • Ажилчид маск зүүж байгаа үед үйлчлүүлэгчдээ эерэг сэтгэгдэл үүсгэхийн тулд эрхий хуруу гаргах эсвэл нүдээрээ инээмсэглэж үйлчлэх юм

    Шинэ журам Япон улс даяар 30 гаруй паркийн хүрээнд хэрэгжиж эхэллээ. Мөн үүнээс гадна аль болох гадаа байршилтай тоглоомын машинуудаа ажиллуулж,харин дотор байрлах тоглоомуудаа аль болох ажиллуулахгүй байхыг зөвлөжээ.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ