• Баянгол дүүрэг хөгжсөн, гоё дүүрэг, СХД бол вакумжсан халамж харсан гэх нь Д.Батбаярын л харах өнцөг

    2020-05-29

    Өчигдөр Даваагийн Кекүшюзан Батбаяр хэмээх сумоч эр 25 дугаар суваг ТВ-ээр нэгэн нэвтрүүлэгт орж байна. АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд байгаа тэрбээр сонгуулийн хууль зөрчинө гэхээс бөөн “айдас” дунд нэвтрүүлгийг өндөрлүүлэв.

    Тэгсэн мөртлөө “Баянгол дүүрэг, нөгөө Эрдэнэ вангийн хошуу ёстой гоё хөгжсөн. Манай Сонгинохайрхан ч хөгжил алга. Нэг л тийм вакумжсан орчин. Хүмүүс нь бүгд халамж хараад сурчихсан. Тэрнийг нь задалж хөгжүүлмээр байна” гэх юмуу “Би 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй маань тал байсан_ Яармагийг хот болгож хөгжүүлэх зорилго байсан. Та нар одоо харж байгаа биз дээ. 10 000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгүүдийг 57 компаний хүчээр бариуллаа. Одоо Сонгиныг тэгээд хөгжүүлчихмээр…” гээд л явж өгч байна.

    Тэгсэнээ л яг сонгуулийн хууль зөрчих шахлаа гээд л алиалах аж. Ийм нөхдүүд хөгжүүлдэг хүмүүс мөн үү. Д.Батбаярын яриад байгаа тэр Эрдэнэ вангийн хошуу буюу Баянгол дүүрэг тэгтлээ хөгжсөн үү. Үүнийг иргэд л мэдэх хэрэг.

    Тэгвэл Баянгол дүүргийн албан ёсны групп хэмээх фэйсбүүк хуудаснаа өчигдөр Болор Болорчимэг хэмээх бүсгүй ийм пост бичиж.

    Тэрбээр “Би МУИС-н Олон улсын харилцааны оюутан байхдаа хичээлээ тараад Номинд ажилдаг байлаа. Ээж аавдаа нэмэр болж сургалтын төлбөрөөсөө төлөлцөж байгаадаа баярлаж урам зориг авна. Тэр л урам зоригоороо орой ажлаа тараад Модны2т амьдардаг гэрлүүгээ алхах тэр аймшигтай 2 буудал газрыг туулдаг байсан. Алхам тутамд дайралдах эцэс төгсгөлгүй бар цэнгээний газрууд, таксгүй ороод ир! гэж татаж чангаах бүдүүн ах нар, согтуу халамцуу өдөж хоргоох залуучууд, энд тэнд гэтэж зогсох хулгайч дээрэмчид. Харин гэртээ харихад аав ээжийн үзэн суух мэдээгээр зөвхөн өөрөө л өнгө орж таргаа нэмсэн хүн БАЯНГОЛоо хөгжүүлсэн гэж хоолой мэдэн бахирахыг хараад ой гутаж билээ. Энэ хүмүүс солигдож эсвэл бид нүүхгүй л бол та бидны үр хүүхдүүд энэ замыг мөн л туулна.!” гэжээ.

    Түүний постон доорх сэтгэгдлүүд ч Баянгол дүүргийг хөгжсөн гэдгийг худлаа гээд байна. Харин Баянголын эрх баригчдын талынхан болохоор Б.Болор шиг хүмүүсийг гүүрээ давж амьдар гэж. Хариуд нь гүүрний цаад талынхан дүүргийг минь битгий удирдаж байгаа нэр зүү хэмээх шүүмжлэл ч их байх аж.

    Гэтэл Д.Батбаяр хэмээх Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч сумоч эрд бол Баянгол тасартлаа хөгжсөн дүүрэг аж. Харах өнцөг өө гэж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ