• Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргалаа

    УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр болж түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэсэн. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэрийг гаргажээ.

    Энэ тухай Н.Номтойбаяр нүүр номондоо “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!” хэмээн бичсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Нэр дэвшигчийн бүрэн эрх гэж байгаа ш дээ. Хуулиа мэдлэггүй шүүгч юм уу? Яг адилхан шийдвэр гаргасан Чинзориг сайдыг толгойг нь илээд Номтойбаярыг болохоор хорьдог. Шудрага үнэний талд зогсох ёстой шүүх нь ингэхээр бусад нь яах ёстой вэ? Урьдчилсан хэлэлцүүлгээр хорих шийдвэр гаргадаг аймшигтай шүүх юмаа!!!

    Холбоотой мэдээ