Ирланд улсын түүхэн дэх хамгийн том хямрал болно гэж таамаглажээ

Ирландын эдийн засагт коронавирусээс болсон алдагдал ДНБ-ний 12-оос доошгүй хувийг эзлэх болно гэж Дублины Нийгэм, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн (ESRI) илтгэлээс иш татан Irish Times бичжээ.

Нийтлэлд өгүүлснээр энэ нь 1922 онд бүгд найрамдах улс Их Британиас тусгаар тогтносоноос хойшхи хамгийн дээд үзүүлэлт болох аж.

Бүр гутранги үзэгдэл ч бий гэж ESRI тэмдэглэжээ. Тус улс тахлын хоёр дахь давалгаа, хорио цээрийн аюулаас айж байна. Энэ тохиолдолд эдийн засаг нь бүр 17 хувиар “багасах” болно.

Судалгааг зохиогчдын нэг, профессор Кириан МакКуинн хэлэхдээ, өнөөгийн нөхцөлд засгийн газар хүн амын нийгмийн дэмжлэгт гол анхаарлаа хандуулахаас гадна бизнесийн үйл ажиллагааг сэргээх хөшүүргийг бий болгох ёстой гэжээ.

Тогтвортой сэргэлтийн талаар одоохондоо ярих шаардлагагүй – шинжээчид 2022 оны эхний улирлаас нааш эдийн засгийн бүрэн сэргэлтийг хүлээхгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ