Ц.Баатархүү “УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан хэвлэл мэдээллээр дамжуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэг нэр дэвшигчдийг гүтгэсэн, гутаан доромжилсон увайгүй үйлдлүүдийг улс төрийн намууд явуулахгүй байя. Энэ сонгуульд мөнгөөрөө биш мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогоороо, хамгийн гол нь монгол түмнээ хүндэтгэж, шударгаар өрсөлдье.
Улс төрийн намын үүрэг бол сонгогч түмэндээ, иргэд олон түмэндээ улс төрийн, эдийн засгийн, нийгмийн боловсрол нэмэгдүүлэх, улс төрийн эрх, эрх чөлөөний талаарх боловролыг нэмэгдүүлэх үндсэн үүрэгтэй байдаг.
Харамсалтай нь улс төрийн намууд, тэр дундаа эрх барьж байгаа нам өөрсдийнхөө 60 тэрбумыг ,ЖДҮ зээлийг булааж авснаа нуух гэж жирийн компани, аж ахуй нэгж хийчих ёстой ажлыг улс төрчид дундуур нь булааж авснаа нуух гэж, хулгайгаа, аллагаа, хүчингээ нуух гэж сөрөг хүчнийхээ улс төрийн намуудыг гүтгэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад АН харамсаж багаагаа мэдэгдэж байна.
Мөн хаанаас, ямар зорилгоор, хэн гэдэг хуулийн этгээд ийм зүйлийг маш их мөнгө төлж явуулж байгааг АН-ын хуулийн багийнхан олж илрүүлсэн. Монгол Улс хуультай, төртэй орон. Хуулиа дээдэлж, нийт сонгогчдоо хүндэтгэе. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Сонгууль гэдэг бол нэг улс төрч нөгөө улс төрчөө муулах тухай асуудал биш. Сонгууль бол мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогоороо өрсөлдөх тухай асуудал юм. Харамсалтай нь АН-аас нэр дэвшсэн 76 хүнээс СЕХ бүртгээгүй байна гэсэн худал мэдээлэл явуулсан. Манай 76 нэр дэвшигчийг СЕХ бүгдийг нь бүртгэсэн гэдгийг хэлье. Ер нь сонгуульд бүртгэх эсэх, УИХ-ын сонгуульд нэр дэвших асуулыг зөвхөн улс төрийн нам мэддэг юм биш. Үүнийг СЕХ эцэслэн шийддэг.
ЦЕГ нэр дэвшиж байсан хүмүүс өмнө нь ял шийтгэл авч байсан эсэхийг тодруулга хийдэг. Ял шийтгэл аваагүй хүмүүсийг ЦЕГ-аас лавлагаа гаргаж өгдөг. Манай нэр дэвишчгид дунд ял эдэлж байсан, авлига албан тушаалын хэргээр шийтгүүлж байсан хүн байхгүйг ЦЕГ тодорхойлж, СЕХ бүртгэж авсан байна.
ШШГЕГ-аас өр төлбөртэй эсэх лавлагаа гаргаад СЕХ бүртгэж авсан байна гэдэг бол 76 нэр дэвшигч өр төлбөргүй, татварын ямар нэг өргүй байна гэсэн үг. Эрх барьж байгаа нам зөвхөн АН-тай ноцолддог байдлаа таслан зогсоогооч гэдгийг энэ мэдээллээр дамжуулан хүргэж байна. АН сонгогчдынхоо мэргэн сонголтод итгэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй