• Экспорт сэргэж өдөрт 1000 гаруй машин нүүрс хил гарч эхэллээ

    Монгол улс цар тахлын улмаас экспорт багасаж, эхний дөрвөн сарын дүнгээр нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 (45.3%) тэрбум ам.доллароор, импорт 179.9 (10.2%) сая ам.доллароор тус тус буураад байсан.

    Тэгвэл сүүлийн хэд хоногт экспорт нэмэгдэж байгаа аж. Тухайлахад, 5-р сарын 26-нд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор 1095 машин нүүрс экспортлогджээ.

    Өчигдөр ч бас 1117 машин нүүрс хил гарчээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Гадаад харилцааны сайд Д.Цлгтбаатар нар нүүр номоороо мэдээлсээр байна.

    Экспорт, импорт багассан тухай мэдээлэл гарч эхэлснээс хойш төмөр зам барихгүй яасан юм хэмээх хүмүүс цөөнгүй. Мөн өдөрт 1700 машин гардаг байлаа гэх нэгэн ч бий. Гэвч цар тахлын энэ хүнд цаг үед аль байгаа нөөц бололцоогоо ашиглаж байгаа Засгийн газар, ажил хариуцсан хүмүүс, тээвэрчдээ хүндэлмээр.

    Энэ бүхэн эдийн засаг хүндэрнэ, сонгууль өнгөрөөд намар тийшээ хэцүүднэ гээд байгаа нөхдүүдийн уур цухлыг хүргэж байгаа нь тодорхой. Гэвч хилээр 1000 гаруй нүүрс ачсан машин гарч байгаа үнэн нь сайхан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ