• ОХУ ирэх сарын 1-нээс хөл хориогоо сулруулна

    2020-05-28

    АНУ-д өчигдөр 16 мянган шинэ халдвар илэрч, 770 нас баралт бүртгэгдсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө. Харин манай улсад 383 хүн шинээр ажиглалтад орж, хоёр хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжиж, нийт  1,635 хүн ажиглалтад байна.

    ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Халдварын тохиолдлын тоогоор Бразил 2-т жагсаж байна. Тус улсад 20 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт өвчтэй хүний тоо 411 мянга болсон байна.

    ОХУ-д нийт тохиолдол 370,600 болж,  халдвар оргил үедээ хүрсэн тул зургаадугаар сарын 1-нээс эхлэн хөл хориог шат дараатай сулруулахаар болсон” гэх мэдээллийг өгөв.

    ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

    Дэлхий дахинд коронавирусийн халдвар 216 улсад тархсан бүртгэгдэж 5 сая хүн халдвар авсан байна. Өнөөдрийн байдлаар 2.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 101 мянган шинэ тохиолдол илэрч, нас баралт 5000-ааар нэмэгдэв. ОХУ-д 24 цагийн дотор 8838 хүн халдвар авсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ