• Цар тахлын улмаас 2020 оны төгсгөл гэхэд 86 сая хүүхэд ядууралд орох аюул нүүрлээд байна

    2020-05-28

    Хүүхдийг Ивээх Сан болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн хамтарсан судалгаагаар коронавирусын цар тахлын дүнд энэ оны төгсгөл гэхэд нийт 86 сая хүүхэд ядуурлын төвшинд очно гэж гарчээ.

    Ингэснээр ядуурлын төвшин 2019 оныхоос 15 хувиар нэмэгдэж,дэлхийн хэмжээнд ядуучуудын хувь хэмжээ 672 саяд хүрэх юм.

    Дээр дурьдсан нийгмийн ядуу анги давхаргад шилжих хүүхдүүдийн гуравны хоёр нь Африк болон Зүүн Азийн улс орнууд дахь хүүхэд байх юм.

    “Цар тахлын улмаас гэр бүлд ирж буй санхүүгийн бэрхшээл нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлж, хүүхэд нэн хэрэгцээт суурь хэрэгцээгээ авч чадахгүйд хүрээд байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Анриетта Форе дурьджээ.

    Иймээс цар тахлын хяналтандаа авахын тулд бүхий л боломжоо дайчлахын сацуу эрсдэлт бүлгийн хүмүүс рүү илүү чиглэсэн арга хэмжээг бодлогын төвшинд авч ажиллахыг бүх улс орны Засгийн газруудад уриалж байна.

    Эх сурвалж:Afp

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ