• “Та бидний эвсэл” 15 эмэгтэй нэр дэвшүүлснээс Н.Удвал, Б.Дэлгэрмаа нарт найдлага тавьж байна

    Нам эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ дэвшүүлж, тэднийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэн авч, ирэх сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах гэж байна.

    МАХН тэргүүлэн ИЗНН, МУНН хамтарсан “Та бидний эвсэл”-ээс 76 нэр дэвшигч тодруулснаас 15 нь эмэгтэй аж. Энэхүү эмэгтэйчүүдээс эвсэл нь Н.Удвал, Б.Дэлгэрмаа нарт найдлага тавьж байгаа гэнэ.

    Н.Удвал нь сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангайд нэр дэвшээд байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ганц эмэгтэй гэдгээрээ онцлог түүний хувьд МАН-д байхдаа Эрүүл мэндийн сайд, дэд сайдын алба хашиж явсан. УИХ-д л сонгогдож үзээгүй нэгэн.

    Н.Удвалын нэр дэвшиж байгаа тойрогт МАН-аас Боловсролын сайд Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын УИХ-ын гишүүд, АН-аас “Фортуна” хэмээх Н.Батбаяр, П.Мөнхтулга, Д.Золжаргал нар нэр дэвшиж байна.

    Харин Б.Дэлгэрмаагийн хувьд Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт тус эвслээс нэр дэвшиж байна. Өнгөрсөн хавар ОХУ-д сууж байсан Элчин сайдын ажлаа өгөөд АН-ын дэд дарга болсон.

    Гэвч АН түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн учраас бие дааж нэр дэвшинэ хэмээн бичиг баримтаа өгсөн. Гэвч түүнийг АН тоолгүй харин ч намынхаа дэд даргын суудлыг нь “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргаланд өгчихсөн.

    Гэтэл Б.Дэлгэрмаа “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа нь тодорхой болж олныг тэр дундаа ардчиллынхныг гайхууллаа.

    Б.Дэлгэрмаа нь цагтаа УИХ-д сууж, эрх баригч АХ эвслийн гол нам МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга явсан нэгэн. Гэтэл эдүгээ МАХН-тай нэр холбогдож явна.

    Түүний нэр дэвшсэн тойрогт МАН-аас ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, улстөр судлаач Ц.Мөнхцэцэг, АН-аас Р.Амаржаргал, С.Эрдэнэболд, Э.Долгион нар нэр дэвшиж байгаа юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Б.Дэлгэрмаа явсан бүх газраа муу үйл хийж явсан хүн. Хүн хайрлаж мэддэггүй, өөрөө ч үр хүүхэдгүй хүн. Сонгох хэрэггүй. 

    Холбоотой мэдээ