• Зөвшөөрөлгүй баригдсан барилгын хөрсний усанд дөрвөн хүүхэд живж амиа алджээ

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг,   Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүсээд байсан  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр орой 17 цагийн орчимд гарчээ.  Энэ талаар  нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл өгөв. Хүүхдүүд Дэнжийн 1000-аас ирж тоглож байгаад осолдсон бөгөөд Онцгой байдлын аврагчид цогцсыг гаргаж авсан байна.

    Хүүхдүүд осолдсон газар нь  “Хан Талст” ХХК-ийн барилгын шороо авснаас үүссэн хөрсний ус тогтсон газар бөгөөд хүүхдүүд хөөсөнцөр тавьж хөвж тоглож байгаад осолджээ. Тус компани тэндээ  тохижилтын ажил хийж байсан гэнэ. Нийслэлийн холбогдох байгууллагаас   тус  компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал олон гарчээ.  Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын ажлыг  нь зогсоогоод байсан аж.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны мэдээлснээр,  уг газрын  зөвшөөрлийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл 2014 онд өгсөн гэнэ.Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр  “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон байжээ.

     

    https://www.youtube.com/watch?time_continue=9&v=J0eBo3XXoOY&feature=emb_logo

    https://www.facebook.com/Officialnews.UB/videos/268872697805681/?t=193

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Амарсайхан гэж хүн рүү эгц харж чаддаггүй хулгайч сонгуулийн шоу хийж ажлыг нь зогсоосон болж жүжиглээгүй бол хөөрхий хүүхдүүдийг тэнд гйүлдэж ус руу орж байхад хүн амьтан харах байсан аврах байсан. Сонгуулийн шоу хийж хулгай хийх авилга авах гарц боломж харж явахын оронд зөвшөөрлийг цуцлаад нүхийг буцаагаад шороогоор дүүргэсэн бол үэн байх байлаа. Амарсайхан бяцхан хүүхдүүдийн амь насны өмнөөс уучлал гуйж огцор,ажлаа өг. Батүүлийг шийтгэлийг нь эдлүүл

    • Элбэгдорж, Бат- Үүлтэй холбоотой асуудал дандаа гай дагуулж байх юм. Элбэгдорж ард түмний хөрөнгийг тонон дээрэмдэж, хэдэн үеэрээ барж идэхгүй хоолтой болсон хүн хог!!!! Гэтэл ард түмэн хоногийн хоолгүй яаж амьдарч байна?!!!!!Элбэрдоржийн хөрөнгийг хурааж шоронд нь хийвэл таарна!!!! Авилгатай тэмцэх газар хуулийнхан юу хийгээд байгаа юм бэ??????

    • Ард түмнийг зовоосон Ардчилсан тогтолцоо Тэнгэр бурхныг хилэгнүүлсэн учраас маш олон бөө нар төрж ураг удамдаа сэрэмжлүүлэг өгсөөр байна. Тэнгэрийн дуудлагаар Ардчилсан тогтолцоог нутагшуулсан ёдорууд монголчуудад аюултайг анхааруулсан дохио байж мэдэх юм. Хайран хүүхдүүд цаг бусаар эндсэнд дэндүү харамсалтай! Зөвшөөрөл өгсөн Бат-Үүл одоо хариуцлага хүлээх ёстой! Тэр цагт хүүхдүүд эх дэлхийдээ эргэн төрөх болно! Энэ бол тэнгэрийн хууль!

    Холбоотой мэдээ