• Ц.Гомбосүрэн: Бие даагчид олноор гарч ирвэл бид шинэ зовлон амсана

    УИХ-ын энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон буюу 208 хүн бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн. Тэднээс бараг 100 хүн нэр дэвшээд байна. Энэ нь улс төрийн намын нэр хүнд унасантай холбоотойгоос гадна улс төрд “цус сэлбэх” шаардлага бий болсноос үүдэлтэй хэмээн бие даагчдын төлөөлөл тайлбарлаж буй. Гэтэл Монгол Улс парламентын засаглалтай, улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг барих тогтолцоотой.

     Түүнчлэн өнгөрсөн онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх тухайд бодит алхам хийж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг тусгаж өгсөн. Ийм нөхцөлд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч олшрох, улмаар төрийн эрх барих дээд байгууллагад олноор сонгогдвол ямар үр дагавартай вэ. Энэ тухайд төр, нийгмийн зүтгэлтэн болон төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд байр сууриа илэрхийлж  эхэлсэн. Энэ  удаад  Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан  Ц.Гомбосүрэн “Өдрийн сонин”-д байр сууриа илэрхийлжээ.

    Тэрбээр “Ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давалгаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ.  Баахан бие даагч олонх болоод гараад ирвэл тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна. Бид шинэ зовлон амсана. Гэхдээ тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтлөх бодлогыг хэрэгжүүлнэ.Харин сайн, муу нь жич асуудал.

    Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байжулсыг авч явах ёстой.Одоогийн сонин сэтгэлзүй газар авч, манайхан туйлршлах дуртай юм чинь нэг мэдсэн баахан бие даагчийг сонгочихвол баларна даа гэж хувьдаа санаа зовж сууна. Ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж  чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт байх ёстой гэж би бодож байна. Тийм ч учраас шинэ парламентууд муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс  төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлбал бид сайнаа үзэхгүй” хэмээжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • МАНАН САРНИУЛАХГААД ЗОВЛОН ТАРИХ БАЙХДАА.  ГОМБОСҮРЭН ГЭДЭГ ЧИНЬБАГАБАНДИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН  НАЙЗ НЬ БИЛ ҮҮ?

    • Энэ засаг хаа очиж боломжийн ажиллаж байгаа. Дахин жаахан ажиллуулж эхэлснийг нь дуусгуулмаар л санагдаж байна. 

    • Жижиг намууд,бие даагчид доторхи зөв хүмүүс нэгдээсэй .Тухайлбал шинэ  эвсэл,электород эвсэл,шудрага 5 -тай үзэл зорилгоо уялдуулбал эрх баригч хүчин үүсэх магадлал өндөр байгааг анхаардаг маналайлагч төрөөсэй. Энэ цаг үед маналайлах чадамжтай,бусдыг сонсдог шудрага-ухаалаг удирдагч хэрэгтэй нь нийгмийн захиалга болж байна.

    • МАН АН будан дундуур 30н жил туучлаа одоо үнэхээр цөхөрлөө нам эвсэлүүд солигдсон ч байгуулсан засгаа ч эмхэлж чадахгүй байгаа хүмүүсээс улс орныг удирдахыг хүснэ гэдэг харганы ноос түүж эсгий хийхээс ялгаа алга. Тэгсэн дор бол эвлэлдэн нэгдсэн монголоо гэсэн сэтгэлтэй бие даагчидаа дэмжээд  энэ төрд шинэ цус сэлбээд азаа үзсэн дээр биз дээ. Би одоо 45 настай 15тай байхад минь эхэлсэн зах зээлийн шилжилт өнөө ч үргэлжилсээр энэ чигээрээ цааш үргэлжилбэл нар үзэхгүй байсаар нас хэвийх юм байна гэж бодож байна 

    • Таны хэлээд байгааг ойлгоод  байгаач харамсалтай нь намуудаас нэр бүтэн,гар нь цэвэр хүн гарч ирэхгүй байгаад хамаг учир байна.Ганцхан жишээ дурдахад: үе үеийн гадаад хэргийн сайдаар ажилласан  / Д.Цогтбаатар,Ц.Мөнх-Оргил/эрхэмүүд нэг тойрогт нэр дэвшиж байна. Энэ 2 эрхэмүүдийн алба хааж байх үеэд “монголын диполмат алба” хар тамхины наймаачин тэр бүү хэл баригдахаараа төр засгийн ачаа гэж хүртэл мэдүүлж байх жишээтэй, Энэ 2 эрхэм  Монгол улсаа саарал,хар жагсаалтад оруулахад их хувь нэмэр болсон хүмүүс байх.Ийм байхад бид яах ёстой юм?

      • Хүрэлсүх тэргүүтэй одоогийн МАН ын засгийн газар сайн ажиллаж өмнөх нөхдийн томилгоо, хутгасан бантан, бохир ажлыг цэвэрлээд муу нэр зүүж байгаа ш тээ. Харин авилга, далд мөнгийг ил болгож шүүхэд шилжүүлээд байхад зохих хугацаанд нь тохирох шийтгэл арга хэмжээ авахгүй хойшлуулаад л, хугацаа хэтэрсэн хэмээн цайруулаад л, зальт этгээдүүдэд завших боломж олгож хар, саарал жагсаалтад оруулаад байгаа юм биш үү?

    Холбоотой мэдээ