• Энэ сонгуулийн хамгийн эвлэршгүй тулаан Баянхонгорт MCS, “Женко”-гийн хооронд болно

    Монгол улсад УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхэд ердөө 5-хан хоног үлдээд байна. Энэ дунд эртний “дайсан”-ууд хоорондоо үзэх тойрог цөөнгүй байгаа.

    Тэдний тэргүүнд мэдээж Монголын улстөр, бизнесийн талбарт нэгнийгээ үздэггүй байнга тэрсэж, тэмцэж ирсэн MCS, Женко хоёр байгаа. Тэдний гол өрсөлдөөн мэдээж боссуудынх нь нутаг Баянхонгорт өрнөж байна.

    MCS-ийн ах, дүүс Ж.Од, Ж.Оджаргал нар Баянхонгорынх бол “Жэнко”-гийн босс, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч хонгор нутгийнх.

    Өнгөрсөн 2016 оны сонгуульд Баянхонгорт MCS-ийн Б.Элдэв-Очир, “Жэнко” Х.Баттулга нар нэг тойрогт өрсөлдөн эхнийх нь ялсан. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулга “Монгол ялна” хэмээх уриатай оролцож ялсан. Тиймээс энэ удаагийн УИХ-ын сонгуульд Х.Баттулга хүмүүсээ АН-аас олноор нь дэвшүүлсэн гэгдэж буй.

    Энэ удаа Баянхонгор аймаг гурван мандат бүхий нэг тойрог болсон. Тэдгээрт АН буюу Х.Баттулгын талаас “Бидон” хочит Д.Ганбат, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Нүрзэд, А.Адьяасүрэн нарыг дэвшүүлсэн бол МАН MCS-ийн Д.Элдэв-Очирыг дахин нэр дэвшүүлсэн.

    Монголыг хуваагч хоёр томын хооронд ийнхүү “үхэх, сэхэх”-ээ үзэн тэмцэлдэх дүр зураг хэдийн тодроод байна.Энэ дундуур МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХ-ийн дэд сайд Б.Батцэцэг нар УИХ-д сонгогдоно гээд хэлчихэд нээг их буруудахгүй болов уу.

    Х.Баттулгыг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь улстөрд баггүй, харин хулгайчтай хэмээн зарласан. Тиймээс тэрбээр өөрийн багийг Монголын улстөрд гаргаж ирэхээр энэ удаагийн сонгуульд асар их ач холбогдол өгч байгаа нь тодорхой юм.

    MCS ч Баянхонгорт Б.Элдэв-Очирыг заавал сонгуулахгүй бол өөд нар үзэхэд хэцүү учир асар их хүч хаях байх. Сонгууль ч эхэллээ дээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Баянхонгор аймгийн сонгогчид 4000-р багассан байна лээ шүү. Сонгуулийн хуульд царцааны эсрэг арга хэмжээ авсан болохоор эцарцаа нар энэ удаа барахгүй байх өө.

    • Элдэвочир царцааны нүүдлээр гарсан болохоос ялаад бхйсан юм бол байхгүй. Ямар ч мэдрэмжгүй улс төр хийж ерөнхийлөгчийг муулж ярзаганаж хэрүүл гуйсаар 3 жил боллоо. Төрийн 2 өндөрлөгийн хооронд яс хаясаар хамтран ажиллах боломж ч гаргасангүй. Одоо Баянхонгороос ахин сонгогдоно гэж горьдох хэрэггүй юм.

    Холбоотой мэдээ