• Макроны засгийн газар автомашины салбарыг 8 тэрбум еврогоор дэмжинэ

    Францын ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр засгийн газар Францын авто машины салбарыг дэмжиж, 8 тэрбум еврогоор санхүүжүүлэн шинэ коронавирусийн сөрөг нөлөөг багасгах болно гэж зарлалаа.

    Э.Макрон мөн  Францын зүүн хойд нутгийн Этапур суурин дахь цахилгаан хөдөлгүүрт авто машины тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг фареод үйлдвэрт ажиллахдаа ингэж хэлсэн байна.

    8 тэрбум евро зарцуулж Францын авто машины салбарыг дэмжих төсөлд цахилгаан хөдөлгүүрт болон холимог хөдөлгүүрт авто машинд нөхвөр олгох, Франц 2025 он гэхэд жил бүр 1 сая цэвэр эрчим хүчний авто машин үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ажээ.

    Холбогдох төслийн дагуу цахилгаан хөдөлгүүрт авто машин худалдан авсан хувь хүн бүрт тус тус 7000 еврогийн нөхвөр олгох болно. Цахилгаан хөдөлгүүрт авто машин худалдан авсан компанид 5000 евро олгож, холимог хөдөлгүүрт авто машин худалдан авбал 2000 еврогийн нөхвөр олгох болно.

    6-р сарын 1-ээс хуучин авто машиныг бохирдол багатай авто машинаар солиход ч засгийн газраас нөхвөр олгох юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ