Д.Отгонсүрэн:Музей бол үйлчилгээний байгууллага учраас дэлхийн жишгээр автомашины зогсоолтой байх ёстой

2020-05-27

Чойжин ламын сүм музейн бүтээн байгуулалт нэрийн дор музейн газар дээр “MCS” групп автомашины зогсоол барьж,хувьдаа эзэмших гэж байна гэж олон нийтийн дунд хардлага үүссэн. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Олон улсад түүхэн байгууламжийг дэмжих төсөл бичихээр дэмжигддэггүй. Учир нь тус байгууламжийг яагаад хадгалах хамгаалах нь чухал байдаг тухай судалгаа байдаггүй байсан тул Австралийн иргэний тусламжтайгаар уг судалгааг хийсэн” гэж  онцолж байлаа.

Ийнхүү 2017-2018 онуудад гадаад иргэний дэмжлэгтэйгээр хийгдсэн 9 удаагийн нарийвчилсан судалгаанаас гаргасан эрдэмтдийн зөвлөмжийн дагуу төсөл бичиж “MCS” групп нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжсэнээр уг төсөл эхэлжээ.

Харин автомашины зогсоол баригдаж буй талаар Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн ” Манай байгууллага нь жуулчлалын объект учраас дэлхийн нийтийн жишгийн дагуу машины зогсоолтой байх шаардлага тулгардаг.

Зүүн болон баруун талаас аль ч талаас том оврын жуулчдын автобус орох боломж байдаггүй. Click To Tweet

Улмаар жолооч нь жуулчдаа бараг хөөж барьж хурдан буулгаж, жуулчид ч цочролд орсон байдалтай маш хүнд байдаг.

Төв гудамж дээр автобус зогсоод хүмүүсээ буулгахаар цагдаа торгоод байдаг. Чойжин Ламын сүм музейн зогсоол хийж байсан газар улаан хүрэн байшин хууль бусаар барьсан байсныг 10 жилийн хугацаанд гурван шатны шүүхээр явсны эцэст нураалгах хүсэлтийг гаргасан. Бидэнд үүнийг нураах төсөв байгаагүй байхад хотын дарга хөрөнгийг шийдэж нурааж,газраа музейн эзэмшилдээ буцаан авсан.

Автомашины зогсоолын дараа зүлэгжүүлэлт,тохижилт мод тарих ажлууд хийгдэнэ. Зогсоол баригдаж байгаа газар музейн эзэмшлээс гарчихлаа, өөр газрын зогсоол болчихлоо гэсэн ойлголт яваад байна. Энэ газар маань музейн эзэмшил хэвээрээ байгаа,цаашид ч байх болно” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ