• ФОТО:ОХУ-аас ирж буй оюутнуудыг тусгай үүргийн галт тэрэг,автобусаар цөөн тоогоор тээвэрлэдэг

    2020-05-27

    Тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-аас ирэх хүсэлтээ ирүүлсэн 3,000 орчим иргэдийн сүүлийн багцыг татан авч байгаа билээ. Хил дээр эмх замбараагүй байдал үүсдэг,зохион байгуулалт муутай,халдвартай хүнээс халдвар авах өндөр эрсдэлтэй зэргээр олон нийтээс шүүмж ирээд буй. Тэгвэл МХЕГ-аас иргэдийг боомтоор татан авч буй бодит байдлыг гэрэл зурагнаа буулгаж баримтжуулжээ. Монгол улс иргэдээ ийнхүү татаж байна.

    Алтанбулагийн боомт дээр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр,МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар ажиллаж буй.

    Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг хоёрдахь өдрөө зохион байгуулж байна.

    Оюутнуудыг мэргэжлийн байгууллагын хяналтад нэвтрүүлж байгаа нь:

    Оюутнуудыг “Алтанбулаг” хилийн боомтоос тусгай автобусаар тээвэрлэж “Сүхбаатар өртөө” -д хүргэж байгаа нь

    Оюутнуудыг Улаанбаатар хот руу тээвэрлэх тусгай үүргийн галт тэрэг

    Оюутнуудыг Улаанбаатар хотод хүргэн тусгаарлах байруудад хуваарилж байгаа нь:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ