• Ёс зүйгүй гишүүд нь дахин нэр дэвшиж байхад ёс зүй ярих хэрэг байна уу?   

    2020-05-27

    Монголчууд бид сар хүрэхгүй хугацааны дараа дөрвөн жил төр барих УИХ-ын гишүүдээ сонгоно.

    Гэтэл сонгогч бидний хувьд төр засаг гэдэг хараал ерөөлийн бай, түшээд нь гэж хулгайч, худалч, луйварчид, оффшорчид болж хувирчээ.

    Төрийн болон түүний түшээдийн нэр хүнд ийнхүү навс унахын хамт ТӨР ГЭЖ ЮУ БИЛЭЭ, ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭДЭГ ХЭН БЭ гэдэг асуултын хариу нэхэж байна.

    Төрийн түшээдийн алдаа дутагдлаас болж , иргэдийн Төрд итгэх итгэл алдарч, хэн ч, ямар ч нам, УИХ гарсан ялгаагүй хэмээн боддог болсон.

    Улс төр судлалын докторант, Зориг сангийн төслийн зөвлөх С.Болдсайханы хэлж буйгаар “Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүд бараг  ялгардаггүй. Залуус хүнийг нь харж сонгоё гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлдэг. Ингэхдээ боловсрол, ажлын туршлага, хувь хүний ЁС ЗҮЙТЭЙ, нэр цэвэр байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьдаг болжээ” гэв.

    Сонгогчдын хүсэмжит дүр бол…

    2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам гэхээсээ илүүтэй хувь нэр дэвшигчийг нь дэмжих хандлага илүү байгааг улс төр судлаач, доктор, дэд профессор Д.Одмаа, магистр Б.Янжмаа нарын гаргасан судалгаагаар жишээ татаж болно.

    Тэдний гаргасан судалгаанд 2020 оны УИХ-ын сонгуулийн залуу сонгогчдын хүсэмжит дүр бол “Шударга, нэр цэвэр, ЁС ЗҮЙТЭЙ, боловсролтой, иргэд, улс орны хөгжлийн төлөө тодорхой ажил хийж бүтээснээ харуулж чадсан” нэр дэвшигч ажээ.

    Эдгээр шалгуурыг хангаж чадаж байвал сонгогчийн итгэлийг хүлээж, саналыг нь авах магадлал өндөр байхыг онцолсон байна. Тэгвэл УЛС ТӨРЧИЙН ЁС ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?

    МУИС-ийн Улстөр судлалын тэнхмийн ахлах багш Д.Ундрах “Ёс зүйтэй байна гэдэг нь нэн түрүүн эрх мэдэл, албан тушаал хөөх эрмэлзлэл, ашиг сонирхолын зөрчилгүй ажиллахын нэр юм” гэж тодорхойлжээ.

    Аливаа нэр дэвшигч эрх мэдэл, албан тушаалаа цаашдын зорилго болгон, олж авсан эрх мэдлээрээ ашиг хонжоо хайн, хувийн  ашиг сонирхолдоо урвуулан ашиглахгүй байвал Төр, бизнесийн бүлэглүүдээс ангижирна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

    Ингэснээр улс төрийн үйл явцад оролцдог улс төрийн бүлэглэлүүд эрүүл бус өрсөлдөөн тэмцэл, жудаггүй үйлдэл гаргахаа болино. Мөн эрх  мэдлээ шударга бус аргаар булаалдаж, төрийн албыг “төрлийн алба” болгох нь багасна гэсэн үг.

    Гэвч байгалийн баялаг, эдийн засгийн хуваарилалтад хамгийн ойр байдаг хүн нь хууль санаачлагч, эрх баригчид эрх баригчид.

    Тэдний зарим өөрийн шуналаар ашиг хонжоо хайн, анх амлаж байсан амлалтаасаа ухрах нь бий.

    Зарим нь олон нийтэд буруу үлгэр үзүүлж, өөрийнхөө “тарыг таниулах” явдал ч гаргаж байгаа. Энэ нь “МУУ ТӨР” гэх нэрийг тэндэнд зүүлгэхэд хүргэсэн.

    Улс төрчийн ёс зүйгүй үйлдэлд өөрийн эрх ашгаа эх орноосоо дээгүүр тавих, авилгал хээл хахуульд автах, ашиг сонирхлын зөрчилтэй ажиллах, албан тушаалаа урвуулан ашиглах, гэр бүлээс гадуурх зохисгүй харилцаа гэх мэт олон асуудлууд багтана.

    Энэ бүхэнд нэр холбогдоогүй улс төрчийг  “ёс зүй, ёс суртахуунтай” хэмээн итгэж, сонгож болохыг улстөр судлаачид хэлдэг.

    Д.Мурат Баян-Өлгий аймагт дэвшхээр санал горилж яваа бол Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ

    Харамсалтай нь, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд одоогийн парламентэд сууж байхдаа “алдаа” гаргасан нөхдүүд дахин нэр дэвшиж буй харагдана.

    Тухайлбал, Ардчилсан намаас хуулийн байгууллагаар шалгагдаж, яллагдагчаар тогтоогдсон 12 хүн дахин нэр дэвшихээр “цохиж явах” нь тэр. Тэдний дотор УИХ-ын гишүүн Д.Мурат дахин Баян-Өлгий аймагт санал горилж яваа.

    Д.Мурат гишүүн хоёр жилийн өмнө Баян-Өлгий аймгийн иргэн Б.Бахытгүлд бэлгийн дарамт үзүүлж, “гар хүрч”, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангийг үндэслэн шалгагдаж байсан юм. Энэ асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй.

    МАН-аас УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг ёс зүйгүй гэж тодотгож байна. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа нэр бүхий хүний амь насыг хохироосон байж болзошгүй хэмээн буруутгагдаж, эзэн холбогдогчоор татагдсан. Гэвч дээрх үйлдэлд өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байгаа.  Хуулийн байгууллага түүнийг шалгасаар байна. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.

    Дээрх асуудалтай зэрэгцэн, ТЕГ-ын дарга Б.Хурцын том хүү Х.Тайвантай олон нийтийн газар зодолдож, танхайрсан үйлдэл гарсан. Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

    Хэлэлцсэн асуудал нэг тийш шийдэгдээгүй байхад тэрээр хэвлэлийн хурал хийж, өөрийн хүсэлтээр МАН-аас гарах өргөдлөө өгсөн.

    Ингэхдээ өөрийнх нь ёс зүйгүй байдлыг олон нийтээс хааж нуухаас татгалзсан хуулийн байгууллагыг толгойлж яваа Хууль зүйн сайд Ц.Нямдоржид “өс санаж” буйгаа хэвлэлээр илэрхийлж амжсан.

    Н.Номтойбаярт зөвхөн дээрх асуудал байгаагүй. Түүний гэр бүл, эхнэр хүүхдийн байдал тогтворгүй гэдгээ өнгөрсөн жилүүдэд ард түмэндээ харуулсан.

    Н.Номтойбаяр дахин УИХ-ын гишүүн болохоор Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр сонгуулийн сурталчилгаагаа сошиал хэлбэрээр эхлүүлээд байна.

    Дэлхийн нийтийн жишгээс харахад, ёс зүйн алдаа гаргасан улс төрчийн карьер шууд дуусдаг.

    Тухайлбал, Европын хөгжилтэй орнуудад хөнгөн хэлбэрийн ёс зүйн алдаа гаргахад үг хэлэх эрхийг хасах, 5-30 хоногоор параламентийн хуралд оролцох эрхийг хасах, мөнгөн торгууль ноогдуулдаг. Ноцтой ёс зүйн зөрчилд улс төрийн карьерыг дуусгавар болгох хүртэл арга хэмжээ авдаг.

    Харин Япон, Солонгост алдаа дутагдал гаргасан улс төрч, нийгмийн зүтгэлтнүүд ард түмнээсээ чин сэтгэлээсээ албан ёсоор уучлал хүсэн, өөрийн эрх мэдэл, улс төр нийгмийн замнал, эд хөрөнгөнөөсөө татгалздаг билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • СЕХ нь иймэрхүү асуудалтай улсуудыг дэвшихэд нь хориг тавьдаггүй өөрсдөдөө зориулж хууль баталж байсны л гор шдээ,одоо иргэд ухаан ормоор юм аа,хоногийн хоолны мөнгөөр ирээдүйгээ даатгаад байдгаа л больчих хэрэгтэй

    •  Ямар нэг асуудалд нухацтай хандаж хэд дахин нягтлахын оронд дэл сул яриаг үнэн мэтээр хөөрөгдөх, эрхэм гишүүд, төрийн түшээд бие биенээ давах гэж элдэв зохисгүй үгээр бие биенээ дайрч доромжилж байгаагаа хэв нэг тедевизийн суваг болгоноор нийтэд цацагдаж тэр хэрээр доош үлгэр дуурайлал болж  захын хүн ам нээвэл л хулгайч,худалч дээдэрэмчин гэлцэх болсон. Эрхэм гишүүд,төрийн түшээдийг энгийн ард худалч,хулгайч,дээрэмчин гэдгийг мэдэхгүй. Өөрсөдөө л нийгэмд тараасаан. 

      • Юм л бол залуустаа боломж олго гэх хүмүүс эхлээд өөрсөдөө хүн болчих оо.Амны уншлага болгоод байгаа”ёс зүй” гэдэг үгнийхээ учир утгыг бүрэн агуулгаар нь ойлгож,хэр жинтэй үг болохыг эхлээд бодоо!Хүссэн ч эс хүсэн ч жам ёсоороо ээлж халаагаа залуучүудаа хүлээлгэн өгнөө. Залуус минь төрийн албыг мөнгө олох арга хэрэгсэл гэж хараад хэт яарч байнаа. Ингэж харах нөхцлийг өнөөдрийн эрхэм гишүүд,төрийн түшээд өнгөтөөр заагаад өгчихлөө. Гээндээ ч,гоондооч гэх болчихлоо. Иймд аль аль талдаа анхаарах цаг болжээ

    Холбоотой мэдээ