• БНХАУ-ын ЭСЯ: Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй шийдвэр хүчинтэй хэвээр

    Дэлхий даяар хурдацтай тархаж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт БНХАУ-ын дотоодын хэмжээнд буурсан ч гадаад улсаас зөөвөрлөгдөж буй тохиолдол гарсаар байна.

    Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэр гаргасан нь хүчинтэй хэвээр байгааг Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-наас мэдэгдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ