Боловсрол УИХ-ын гишүүн болох хамгийн гол шалгуур мөн үү

2020-05-26

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөж буй нам эвслүүд нэр дэвшигчдийнхээ мэргэжил, боловсролын асуудлыг нэн тэргүүнд тавьсан.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Бумдарь “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн боловсролыг УИХ-ын гишүүн болох нэгдүгээр үзүүлэлт биш” гэж тодорхойлжээ.

Харин ард түмэнд тулгамдаад байгаа асуудлыг  шийдэх шийдэл, эх оронч үзэл,   улс төрийн эр зориг, тэргүүлэгч манлайлагч  байх нь  эхний шалгуур байх ёстой гэжээ.

Судалгаагаар харахад, хоёр том намын рейтинг өсөхгүй байгаа ч  сонголт хийхдээ МАН болон АН-ыг улс төрд гаргаж ирдэг. Энэ нь тухайн нэр дэвшигчийн ажил амьдралын туршлага, боловсролоос огт хамааралгүй байдаг бөгөөд зөвхөн улс төрийн соёлоос гадна сонгуулийн системтэй шууд холбоотой байдаг гэдгийг зарим улс төрч судлаачид хэлдэг.

Эрх баригч МАН болон Ардчилсан нам, “Зөв хүн-электорат эвсэл”  БОЛОВСРОЛЫГ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчдээ онцлон тодруулсан гэдгээ зарласан.

Тухайлбал, МАН сонгогчдынхоо өмнө худал хэлдэггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролоор түүчээлэх гэсэн гурван зарчмаар нэр дэвшигчдээ тодруулсан  бол АН мөн адил боловсрол, манлайлагч улстөрчийг онцолж байгаа.

МАН-аас нэр дэвшигчдийн 50 хувь нь анх удаа хууль тогтоох байгууллагын сунгаанд өрсөлдөж байна. Тэдний дотор генерал, гавьяат эмч, Харвард, Йэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид байгаа юм.

МАН-ын нэр дэвшигчдээс нэгийг онцолбол, олон нийтэд  тодорхой хэмжээгээр танигдсан  банкир, эдийн засагч, “Шарк” Г.Амартүвшин хамгийн БОЛОВСРОЛТОЙ нь.

Тэрээр Бельги улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй бөгөөд АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн, бизнесийн удирдлагын магистрын дипломтой.

1999 онд Амстердамын ABN AMRO банкинд дадлагажигч, Казакстаны хамгийн том банк болох Kazkommertsbank банкинд Арилжааны эрсдэл хариуцсан дэд захирлаар ажиллаж, 2011-2019 онд Хас Банкны захирлаар ажиллаад, 2019 оны дундаас хагас жилийн турш Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллажээ.

Харин АН-аас 46 хувь нь эдийн засагч, санхүүч, 33 хувь нь хуульч, эрх зүйч, 7.6 хувь нь инженер, үлдсэн хувь нь бусад мэргэжилтэй хүмүүсээр нэр дэвшигчдээ бүрдүүлжээ.

Даанч тэдгээр нэр дэвшигчид нь хуулийн байгууллагад ялагддагчаар татагдсан 12 нэр дэвшигчдээ “дарагдсан” гэхэд хилсдэхгүй.

Тус намаас боловсролоороо тэргүүлдэг хүмүүсийн нэг  бол С.Эрдэнэболд. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөнийхөө дараа АНУ-ын Индианагийн их сургууль, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль болох Жон Кеннедигийн нэрэмжит сургуулийг тус тус дүүргэсэн.

Гадаад, дотоодод мэдлэг, мэргэжил эзэмшсэн манлайлагч залуусын төлөөлөл юм.

Тэрээр “Монгол зарчим” , “Эзэнт гүрний туульс”, “Дурлалын гэрээ”, “Реторик”, “Шидэт уулын сормуус” номын зохиогч, “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо” зэрэг номыг эрхлэн гаргасан билээ.

С.Эрдэнэболд “Монголчууд оюун санаа, бие бялдрын хувьд дэлхийтэй өрсөлдөх чадвартай. Жудагтай, мөс чанартай, шударга ёсыг сахидаг, хүмүүсийн итгэл бишрэлийг хүндэтгэдэг зарчмыг Монголчууд баримталдаг байсан, одоо ч баримталдаг. Тиймээс Монгол Улсыг хөгжүүлье гэвэл шударга ёсыг тогтоох ёстой. Монгол зарчим гэдэг бол шударга ёс. Шударга ёс гэдэг нь хуулиа дээдэлнэ гэсэн үг” гэсэн философитой.

Түүнчлэн  “Зөв хүн-Электорат эвсэл”-ийнхэн, тэр дундаа тус эвслийн Хөдөлмөрийн үндэсний намынхныг хүмүүс боловсролтой хэсгийн төлөөлөл гэж хардаг.

Тус намаас нэр дэвшигчдийн дунд шинжлэх  ухааны доктор 11, гадаадад магистр хамгаалсан 24 байна. Хууль эрх зүйч 14, эдийн засагч, санхүүч 20 хүн, инженер 11, төрийн удирдлагын мэргэжилтэй 3, багш 3, эмч 3, бусад мэргэжлийн 6 хүн тус тус байгаа.

Тэгвэл Г.Амартүвшин “шарк” болон С.Эрдэнэболд нартай боловсрол мэдлэгээрээ эн зэрэгцэхүйц хүн бол Архангай аймагт “Зөв хүн-Электорат эвсэл”-ээс нэр дэвшиж буй Р.Жаргалмаа.

Өдгөө НҮБ-ын олон улсын зөвлөх албатай тэрээр их эмч мэргэжилтэй. Анагаахын шинжлэх ухааны удирдлагын магистр цолтой. Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль, Нагоя их сургууль дүүргэжээ.

Р.Жаргалмааг Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд, хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад “Сая гаруй хүүхдийг вакцинд хамруулж амийг нь аварсан Монгол эмэгтэй” гэх нийтлэл “AsiaRussia” сайтад хоёр жилийн өмнө гарч байсан.

Тэрээр хүүхдүүдийг вакцинд хамруулахын тулд Талибанчуудтай хэлэлцээр хийсэн бөгөөд түүний үр дүнд хүүхдүүд вакцинд хамрагдсан байдаг.

Эдгээр нэр дэвшигчид бол УИХ-д нэр дэвшиж буй залуучуудын боловсролын наад захын жишээ.

Гэвч зөвхөн боловсролтой байлаа гээд сайн төрийн түшээ болно гэвэл бас өрөөсгөл.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар улс төрчид дундаа боловсролоороо “нимгэн”-д тооцогддог. Тэд зөвхөн зохион байгуулах, удирдан манлайлах чадвараараа өнөөгийн амжилтыг бий болгосон.

Өнгөрсөн 30 жилд улс төрд бизнес, урлаг соёл, спортын төлөөллүүд олноороо орж ирсэн. Хэдийгээр олны танил боловч манлайлах чадвар, өөрийн үзэл баримтлалдаа үнэнч бус хүмүүс тэдний дотор мэр сэр харагддаг.

Сонгогчид энэ удаагийн сонголтоо тухайн нэр дэвшигчийн боловсролоос  гадна үзэл баримтлалдаа үнэнч, эх орон ард иргэдээ хайрлан энэрэх сэтгэлтэй, хувийн ашиг сонирхлоос илүү улсын эрх ашгийн нэн тэргүүнд тавьдаг, ноён нуруутай хүнийг дэмжихээ илэрхийлсээр байна.

#Боловсрол УИХ-ын гишүүн болох гол шалгуур мөн үү

#Next76

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Амьдрал мэдэхгүй боловсролтой хүмүүс улстөрд ороод ажил хийж чадахгүй. Ард түмний амьдрал уруудаж доройтох замдаа орох байх

    • Тийм шүү_Юуны тулд дээрүед ардын ИХД гээд малчид хүртэл орж байсан.Яагаад гэвэл тэд амьдралыг илүү мэдэж ойр учраас тэр.Ер нь мэргэжил бүрээс байж масс нь эдийн засаг хуульч байх хэрэгтэй байхаа.Эрх зүйч нэртэй мэргэжлээрээ ажилдаггүй хүмүүс тх юм даа

  • С.Эрдэнэболд бол шиг ярьж байгаа нь намайг сонгохгүй бол та тэнэг гэх нь хологгүй ОЛИГГҮЙ л хүн дээ. Монгол залуучуудыг сайн дурын ажилтан нэрээр ХӨДӨЛМӨРИЙГ нь ШУЛЖ дэлхийн худалч луйварчин Элон Маскд КОК авч байгаа хүн дээ. Хөдөлмөрийн түүхийг харахаар ШУРА-н л ажлыг хийж байсан л байна ш дээ. Америкчууд дорой улсын нийгмийн ухааны чиглэлийн ЦӨӨХҮҮЛЭЭ БАЯЖИЖ, ЦӨӨХҮҮЛЭЭ Л УХААНТАЙ байх ХУВИА ХИЧЭЭГСДЭД маш мундаг мундаг гэсэн ДИПЛОМЫГ зүгээр бичээд өгдөг шүү дээ.

    • Худлаа бураад бай , хүн муулах жудаггүй хүний араншин  . Өөрөө ч өөдлөхгүй тамын тогооны зан . Өндөр боловсролтой залуусыг сонгох цаг болсон гэдгийг хүмүүс ухаарсан цаг . 

  • Гэхдээ энэ цагүед зөвхөн Итгэлт баяны ухаанаар төрйг жолоодож засгйг захирахгүй шүү  Адгийннаадзах нь ажлын шаардлага хангахуйц бичиг хэргийн мэдлэгтэй байх хэрэгтэй Хууль болохооргүй зүйл баталсан бол хууль болгож заахаас аргагүй гэж саявтар нэг хүний ярьсныг  эрггэцүүлмээр санагдсаан. ЗА даа ер нь тэгээд хуульч э/з-чид яах вэ ярьж хэлж байгаа нь гогцоотой харин гадаададбэлтгэгдсэн улс төрсудлаачид нэг л биш ээ тунгаацгаарай

  • Боловсрол маш чухал үзүүлэлт шүү . Одоо ийм өндөр боловсролтой , үндэсний үзэлтэй  , чадалтай залуусаа их хуралд гаргах цаг болсон  . Хэдэн хөгшчүүд байнга сонгогдоод юу ч хийсэнгүй 

  • Амьдрал дунд орж,хүмүүстэй харьцдаггүй.уншлагын танхимд насныхаа ихэнхийг зориулсан бясалгагчид нийгмийн амьдралыг жолоодно гэвэл хэн ч үл итгэнэ.Энэ бол хэт туйшрал гэсэн үг.Ийм хүмүүс эмээлтэй морины буруу талаас мордох гэж,сэнжгүй аягатай халуун цайнд гараа хайруулж,малчны хотонд хэрэг тарьж,хошин шогийн үзвэр болно доо.

Холбоотой мэдээ