• Н.Энхбаярыг ЦЕГ-ын лавлагаанд үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

    МАХН-ын дарга, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвшиж чадахгүй боллоо.

    Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тодорхойлолт лавлагааг үндэслэн Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалтыг тусгасан билээ.

    Энэхүү заалтын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших боломжгүй гэж үзэж байна. Н.Энхбаяр ч өөрөө үүнийг мэдэхийн цаагуур мэдэж байсан нь тодорхой билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ