Ч.Ганжавхлан:Гайгүй харагдсан бүх хүнийг битгий хулгайч гэж бод л доо

2020-05-26

Сошиал орчинд Шарк Г.Амартүвшингийн дугуйтай хүүтэй хамт авахуулсан зураг нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл энэ талаар  “Лантуун дохио” ТББ-ын санаачлагч, тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Зүгээр л зогсож байсан “Шарк”
За уул нь ийм юм байгаамаа. Энэ уул нь маш энгийн зураг байна. Шарк энэ хүүхдийг тэвэрч уйлаагүй байна, талх тараагаад хамтдаа зургаа татуулаагүй байна, зүгээр л сонирхол нэгтэй бяцхан хүүтэй зургаа авахуулчихжээ. Тэгсэн бүр юу юу гэнэв ээ? Баян ядуугийн ялгаа хоёр амьдралын туйл ? Та нар нэг сайн бодоод үзээрэй. Ингэж шарк руу дайрч байгаагаараа та нар шаркыг биш зүв зүгээр энэ бяцхан хүүг өөрсдөө ялгаварлан гадуурхаж хүчирхийлж байна.

Нэг ёсондоо шууд та нар энэ хүүг ядуу амьдралын туйл аятай тодорхойлоод энэ хүүхдийн эрхэд халдаж байна.

Хөөрхөн бүрэн бүтэн дугуйтай цэвэрхэн хөөрхөн л хүү байнашд. Уйлаагүй инээж байна, яг ямар яацын? Жинхэнэ аймар амьдралыг мэдэх үү? Тэнд гонжоомтой очоод попорцон байна уу? Битгий ийм дутуугийн комплекстой юм шиг гайгүй харагдсан бүх хүнийг хулгайч гэж бод л доо” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Яахавдээ ард иргэд ингэж бодох нь зөв яагаад гэвэл сзүлийн 30жилд баяжсан хүмүүс дунд маш цөөхөн шударга хөдөлмөрөөр хөлжигсөд байгаа. Ихэнхи нь анх өмч хувьчлал, газрын наймаа ,тендер, лиценз, концесс, албан тушаал зарж баяжигсад тэдэнд бүгд дургүй. Дургүй ч байх ёстой . Энэ нөхөр ч гэсэн тэдний мөнгө хүүлэлт гэсэн нэг сувгыхан хамгаалагч, хэрэвзээ өвөө нь энэ үед амьд байсан бол чөмгийг нь таших байсан гэдэгт би итгэдэг

Холбоотой мэдээ