• Л.Мөнхтүшиг:Алтанбулагийн боомтоор дахин 594 оюутнаа татан авч байна

    2020-05-26

    Өнөөдөр Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирэх хүсэлтээ гаргасан 3000 гаруй иргэдийн сүүлийн багц болох Москва,Санктпетербургээс оюутнуудаа татан авч байгаа талаар ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэллээ.

    Тэрбээр “Алтанбулагийн боомтоор нийт 594 орчим оюутан орж ирэх төлөвтэй байна. Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудад 21 хоног тусгаарлана.

    Эдгээр оюутнууд дотор энгийн болон Хууль зүйн яамны харъяа агентлагийн журмаар суралцдаг 200 гаруй сонсогч байгаа.

    3000 иргэдээс сүүлийн багц буюу Москва,Санкт-Петербург хотуудаас оюутнуудаа ийнхүү татан авч байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ