Сайн мэдээ:Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрэн гарч,нийт эдгэрсэн хүний тоо 37 боллоо

2020-05-26

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 193 хүнд шинжилгээ хийснээс бүгд халдваргүй гарчээ. Үүнд:

  • ХӨСҮТ-т тусгаарлагдсан 18
  • Тавдугаар сарын 14-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээнд 12 хоногт 2-3 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
  • Тандалтын 10 сорьцонд мөн коронавирус илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрвөн Москвагийн оюутан эдгэрч,нийт эдгэрсэн хүний тоо 37 боллоо.

Нийт 42-43 хоногийн эмчилгээ хийгдэж,эдгэрч гарлаа. Батлагдсан 141 тохиолдлоос 37 нь эдгэрч гарлаа” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ