• Япон улс онц байдлаа цуцалсан ч ард иргэддээ 3С-ийн дүрмээ баримтлахыг сануулсаар байна

    2020-05-26

    ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа дараахь мэдээллийг өглөө.

    “Японд халдварын тархалт, өвчтөнүүдийн тоо буурсан учир онц байдлыг цуцалжээ. Хэдий хөл хориогоо цуцалсан ч иргэддээ 3С-ийн дүрмийг үргэлжлүүлэн баримтлахыг сануулсан байна. 3С-ийн дүрэмд:

    • Агааргүй,битүү орчноос зайлсхийх
    • Хүн олноор цуглардаг газар очихгүй байх,зайлсхийх
    • Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх юм.

    ДЭМБ болон түншлэг байгууллагууд хамтран олон улсын эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ. Үүний гол зорилго нь үр дүнтэй эмчилгээг олоход туслах явдал бөгөөд 100 гаруй улс оролцох хүсэлтээ илэрхийлээд байна. Халдвар их байгаа 30 гаруй улсын 400 гаруй эмнэлэг идэвхитэй оролцож байна.

    Мөн ДЭМБ-аас хумхааны эсрэг эмнүүдийн туршилтыг түр зогсоох болсон талаар мэдээлсэн байна. Хумхааны эсрэг эм нь насбаралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй талаар Lancet сэтгүүлд нийтэлсэн байна” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ