“Маша ба Баавгай” цар тахлын үед хамгийн олон хандалттай хүүхэлдэйн киноны нэг болжээ

Оросын “Маша ба баавгай” анимэйшн нь үргэлж амжилт гаргасаар яваа бол энэ удаа тахлын үеэр дэлхийн хамгийн их эрэлттэй хүүхэлдэйн киноны эхний тавд багтжээ.

“Маша ба Баавгай” дөрөвт орсон бол “Пеппа Гахай” тэргүүлж, “SpongeBob” (хоёрдугаар байр), “Оддын дайн”: Clone Wars (гуравт) оржээ.

“Animaccord”-ын хэвлэлийн албанаас тайлбарласнаар энэхүү диаграм нь тахлын үеэр дэлхийд хамгийн их эрэлттэй болсон хүүхэлдэйн киноны “дэлхийн уралдаан”-ы үр дүн юм” гэж олон улсын судалгааны байгууллага Parrot Analytics ТАСС-д мэдээлсэн аж.

Судалгааг 3-р сарын 1-ээс 5-р сарын 3-ны хооронд явуулсан бөгөөд “тахлын дэгдэлтийн үеэр хүүхдийн онлайнаар үзэх хүсэлт”-ийн дагуу төслүүдийн эрэлтийг хэмжсэн байна.

Сануулахад, өнгөрсөн жил “Маша ба Баавгай” хүүхэлдэйн цуврал арван нас хүрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ