• “Бензиний үнэ 30 хувиар буурсан байхад наад зах нь такси 800 төгрөгөөр яваад эхлэх хэрэгтэй байна”

    2020-05-26

    Дэлхийн зах зээл дээрх газрын тос буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ 30 орчим хувиар буурсан. Гэтэл бензиний үнэ өсөхөд дагаад өсдөг бараа,бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна.

    Энэ талаар Монголын үйлдвэрчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат холбогдох газруудад эхний ээлжинд уриалга,цаашлаад шаардлага хүргүүлэх болох талаар мэдэллээ.

    “Дэлхийн зах зээл үнэ буурсантай холбогдуулан шатахууны үнийг бууруулахыг саналыг удаа дараа тавьж байсан.

    Шатархууны үнэ 30 хувиар буурсан байгаа нөхцөлд бензиний үнэ,тээврийн зардал нэмэгдсэн гэх нэрийдлээр өсгөж байсан бараа,бүтээгдэхүүний үнэ буурах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

    Гэхдээ энэ ээлжинд шаардлага гэхээсээ илүү уриалж байна.

    Эдийн засгийн хүндрэлтэй,иргэдийн орлого тогтвортой бус байгаа үед ААН-үүд маань иргэдийнхээ аж амьдралыг дэмжих хэрэгтэй байна.

    Хамгийн наад зах нь такси гэхэд 800 төгрөгөөр яваад эхлэх хэрэгтэй байна. Энэ хүсэлтийг таксины үйлчилгээ эрхэлдэг компаниудад хүргүүлээд байна. Цаашлаад нийтийн тээвэр болон бусад газруудад зохих өртгийг тооцон үзэж уриалгыг хүргүүлнэ” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ