Ц.Эрдэнэбаяр:А-80 автобензинийг А-92 гэж зарсан юм байхгүй

2020-05-26

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өглөө. Шатахууны үнэ дараахь байдлаар буурсан гэлээ:

Нийслэлд:

  • А-80 авто бензин 1350,
  • А-92 авто бензин 1360,
  • А-95 авто бензин 1800
  • Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.

Мөн тэрээр “А-80 автобензинийг А-92 болгож зарж байна гэсэн асуудал гарсан. А-80 бүтээгдэхүүн сүүлийн таван сарын нийт 15 мянга импортоор орж ирсэн бол, А-92 шатахууны хувьд 140 мянган тонныг импортолсон байна.

А-80-ыг А-92 гэж зарсан юм байхгүй. Нийслэлийн хэмжээнд нийт 280 ШТС байдгаас 40 гаруйд нь түгээж байна. Мотоцикл,пургон зэрэгт л А-80 шатахууныг хэрэглэж байна.

Импортын хэмжээгээсээ харахад ингэж зарах боломжгүй нь харагдаж байна” хэмээн ярив.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ