• Илон Маск, Греймс нар төрөөд удаагүй хүүгийнхээ нэрийг X Æ A-12 болгон өөрчилжээ

    32 настай дуучин болон Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, бизнес эрхлэгч, техникийн суут ухаантан Илон Маск саяхан эцэг эх болсон билээ. Тэд хүүдээ X Æ A-12 хэмээх ер бусын нэр өгчээ. Өчигдөр Греймс Инстаграм дээр тэр болон Илон Маск шинээр төрсөн хүүгийнхээ нэрийг сольж байгаагаа зарлалаа.

    Греймс түүний хүүг одоо X Æ A-Xii гэж дууддаг болсон гэжээ. Энэ нь араб нэрээс илүү ром тоогоор өөрчилсөн гэсэн үг аж. Залуу ээжийн хэлснээр Ром нэр нь “илүү сайхан харагдаж байна” гэнэ.

    Энэ сарын эхээр X Æ A-Xii мэндэлсний дараа хосын фанатуудын тэмдэглэснээр төрсний гэрчилгээнд ийм нэрийг тэмдэглэж болохгүй гэсэн бөгөөд энэ нь бичиг үсэг, тэмдэгтүүд, мөн араб, ром тоонуудыг оруулдаггүй Калифорни муж улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй байна гэсэн үг аж. Гэхдээ залуу эцэг эхчүүд хуулиас дээгүүр гарчээ. Үнэхээр ч англи цагаан толгойн үсгээр ром тоогоор бичигддэг.

    Одоо дугаар нь нэрээс алга болсон тул үүнийг хуульд заасны дагуу бүртгэх ёстой гэнэ.

    Тэд хүүгийнхээ нэрийг хэрхэн дуудахыг тайлбарлажээ – “X” – “ex”; Æ – “эш” ба А-12 “хэй-твелв” Нийт: X Æ A-12 = Ex Ash Hey гэх аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ