• Роухани, Эрдоган хоёр улс хоорондын худалдааны хилийг нээх талаар ярилцжээ

    Иран, Туркийн Ерөнхийлөгч Хассан Роухани, Режеп Тайип Эрдоган нар утсаар ярихдаа худалдааг сэргээхийн тулд эмнэлгийн шаардлагад нийцүүлэн улс хоорондын агаар, газрын хилийг удахгүй нээх шаардлагатай байгаа талаар санал солилцжээ.

    Энэ тухай Ираны удирдагчийн хэвлэлийн алба мэдээллээ.

    Ярилцлагын дараа Эрдоган мэдэгдэхдээ Роухани Турк-Ираны хилийг нээж, худалдааг үргэлжлүүлэхэд шаардлагатай тушаал гаргана гэж амласан гэжээ.

    Хоёр улсын ерөнхийлөгчид мөн коронавирусын COVID-19 халдвартай хамтран тэмцэх талаар ярилцжээ.

    Өмнө нь Орос, Турк улс авто тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих хязгаарлалтыг цуцлахаар тохиролцжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ