• Шивээ-Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болголоо

    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.

    Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна.

    Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар боллоо.

    Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техникийн шинэчлэлийн эхнийн санхүүжилтийг дотоодоосоо гаргах шийдвэрийг “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргалаа.

    Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ