• Blue Sky-ийн зүүн талын талбайг Ээжүүдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулна

    2020-05-25

    Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байршилтай Blue Sky зочид буудлын зүүн тал буюу Гадаад хэргийн яамны баруун талын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар болсон талаар Хотын дарга С.Амарсайхан танилцууллаа.

    Тэрбээр “Энэ газрыг аваад 15 жил болсон. Blue Sky зочид буудлын зүүн тал буюу Гадаад хэргийн яамны баруун талд ухаад хаячихсан газар байгаа. Сүүлдээ барилга барих биш самбарын бизнес хийдэг хүмүүсийн газар болсон. Энэ газрыг эзэмших эрхийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж бүхий ээжүүдийн нэрэмжит талбай болгож тохижуулна.

    Ингэхдээ хэрхэн тохижуулах талаар иргэдээс санал авна. Хотод энэ маягаар тохижуулах боломжтой олон талбай бий. Нурсан,унасан хашаа хороо байвал манай газар,хэлтсүүдэд цахим байдлаар ирүүлээрэй. Checkmyservice гэсэн гар утасны аппликейшнаар дамжуулан санал,гомдлоо ирүүлэх боломжтой” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ