• АН-аас Архангайд нэр дэвшсэн “Фортуна” нар гал тахиж явна

    Ардчилсан намаас Архангайд нэр дэвшсэн “Фортуна” Н.Батбаяр П.Мөнхтулга, Д. Золжаргал нар нэр дэвшсэн тойрог болох Архангайн сумдаар тойрч яваа аж.

    Тэд өнөөдөр “Фортуна” Н.Батбаяр тэргүүлэн Булган уулын өвөрт гал тахиж, сонгуулийнхаа ялалтыг дээд тэнгэртээ даатгасан гэнэ.

    Н.Батбаяр нь угаа авсан бөө гэгддэг бөгөөд цагтаа Эдийн засгийн сайд явахдаа АНУ-ын Нью-Йоркын 5 одтой зочид буудалд гал тахиж түймэр тавих нь хэмээн америкчуудыг айлгаж явсан нэгэн. Ийнхүү улстөрийн сонгуульд бөөгийн ёслол орж ирлээ.

    Архангайд нэр дэвшээд сумдаар тойрохоор очсон Фортуна Батбаяр нарын Ардчилсан намын 3 маань сая Булган уулын өвөрт гал тахиад, сонгуулийнхаа ялалтыг дээд тэнгэртээ даатгалаа.

    Posted by Жаал Монгол on Sunday, May 24, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ