• Германы Франкфуртэд сүмд мөргөл үйлдсэн 107 хүн халдвар авчээ

    Сүүлийн өдрүүдэд, хөл хориог цуцалж буй Германы Франкфуртэд шашны үйл  ажиллагаа явуулсны дараа, тухайн орон нутагт Ковид-19-р халдварласан тохиолдол гарчээ.

    Хессений Эрүүл мэндийн танхимын дарга Кай Клозе тухайн өдөр 107 хүн халдвар авснаар бүртгэгдсэн байна гэжээ.

    5-р сарын эхээр халдварын байдал намжиж, Германы олон газарт хүн олноор цугларсан шашны үйл ажиллагааны хязгаарлалтыг сулруулсан боловч оролцогч хүмүүс 1.5 метрээс дээш зайгаа барихыг шаардсан бөгөөд шашны сүм хийдийн газрууд ариутгах бодисууд, хижиг тахлаас сэргийлж хамгаалах бүтээгдэхүүнийг тавьсан байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ