• 2019 онд мэндэлсэн охидод Амин-Эрдэнэ,хөвгүүдэд Ананд нэрийг хамгийн их өгчээ

    2020-05-25

    Монголчууд 2019 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхэддээ Ананд, эмэгтэй хүүхэддээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгчээ.

    2019 онд мэндэлсэн хөвгүүдэд Ананд, Тэмүүлэн, Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхэддээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг өгчээ.

    Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2019 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон байна.

    Харин хөвгүүддээ Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.

    Эх сурвалж:ҮСХ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ