Хятад Оростой хамтран дэлхийн 2-р дайны үр дүнг хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлэв

Хятад улс Оростой хамтарч Дэлхийн 2-р дайны үр дүнг тууштай хамгаалахад бэлэн байна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад харилцааны сайд, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И мэдэгдлээ гэж ТАСС мэдээлжээ.

“Хятад Оростой хамтарч Дэлхийн 2-р дайны үр дүнг нухацтай хамгаалж, НҮБ-ын дүрмийн зарчим, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг чандлан сахихад бэлэн байна” гэж тэр хэлжээ.

Ван И мөн Орос, Хятад улсууд хоорондоо зэрэгцэн оршиж, цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Өмнө нь Цагаан ордон АНУ, Их Британи нацизмыг ялж, Америкийн хүч ямагт ялалт байгуулдаг гэсэн мэдэгдлийг нийтэлсэн. Ийм мэдэгдэл нь нийгмийн сүлжээн дэх хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлсэн аж. Оросын Гадаад хэргийн яам Вашингтоны түүхийг дахин бичих оролдлогыг эсэргүүцсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Нэгдсэн улсын гар хөл болсон өөрийгөө түүхэч гэх зарим нөхөд эх түүхээ шинэчлэх гээд гүйвуулж бичих,ярих үзэгдэл манайп ч  гарч байна.   Жаахан гэгээрсэн,боловсорсон ,тал талын юм уншсан сэхээтнүүд дургүй эсэргүүцдэг. 800 гаруй жилийн өмнө ач хүү Хувлайн хэлж зуруулсан Чингэс хааны зургийг өнөөдөр буруу ташаа гээд одоо л ИхЧингэс хаанынаа зургийг зөв болгож зурахгүй бол түүх гүйваж буруу тийш явах юм гээд хэдэн нөхөр  телевизээр яриад сууж байгааг хараад мэл гайхав. Галзуу, согтуу ч юм уу? гэмээр.Мэдээж  Ач хүү нь хаан байхдаа  ордоныноо шилдгийн шилдэг зураачаар л зуруулна ш дээ.Тэгээд ч  төрсөн ач хүүгээс нь илүү мэдээд  800 гаруй жилийн дараа зөв болгоно гэж юу байхав дээ

Холбоотой мэдээ