• У.Хүрэлсүх:Коронавирусын вакцин гарсан үед өндөржүүлсэн бэлэн байдал үгүй болно

    2020-05-25

    УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгөх үеэрээ ийнхүү ярилаа.

    У.Хүрэлсүх,

    “Гадаадад байгаа иргэдийг шат дараатай авч байгаа ч нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Хүний нутагт Монгол иргэдийн нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч байгааг маш сайн ойлгож байгаа. Гадаадаас иргэдээ татаж авахад дотоодын нөөцөө бүрэн тогтоож,бэлэн байдлаа хүрэн хангах ёстойг манай ард иргэд сайтар ойлгох ёстой.

    Анх бүх иргэдээ татаж авч ирж чадахгүй гэж хэлж байсан. Бид улс үндэстнийхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Тоо хязгааргүйгээр,эмх замбараагүй татаж авбал ард иргэдийн маань амь нас,улс орон минь сүйрнэ. Аюулгүй байдлаа нэн сайн хангасны дараа иргэдээ үе шаттай татаж байгаа. Бидний боломж энэ. Бид энэ боломжоо ашиглан иргэдээ татаж авч байгаа гэдгийг нийт ард иргэддээ хэлье.

    Хил нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж чадахгүй. Өндөржүүлсэн бэлэн байдал байхгүй болсон үед хилээ нээнэ. Байдал тайван болсон тэр цагт нээнэ.

    Эдгээх увидастай вакцин,эм тариа гарсан үед өндөржүүлсэн бэлэн байдал үгүй болно.

    Нөхцөл байдалд дасан зохицож,ард иргдийнхээ амь насыг хамгаалах үйлсэд хүчин зүтгэх ёстой.

    Бид байгаа боломж нөхцлөө ард иргэддээ үнэнээр нь хэлнэ. Гэхдээ байгаа бүх боломж нөөцөө дайчлан ажиллана. Мөн ард иргэд маань төрөөс гаргасан шийдвэрт дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд хувьд гүнээ талархаж байна.

    Коронавирусыг дэлгэрүүлээгүй,хамгаалж,хянаж чадаж байгаа цөөхөн улсын нэг болсон байна. Харин одоо энэ амжилтаа цаашид нягтруулах ёстой гэж үзэж байна.

    Засгийн газар,УОК-оос гаргасан шийдвэр хүн болгонд таалагдахгүй,таалагдах ч албагүй гэдэг нь тодорхой.

    Гэхдээ энэ шийдвэр улс үндэстний аюулгүй байдал,нийтийн эрх ашгийн төлөө гаргаж байгаа гэдгийг манай ард иргэд сайтар ойлгож байгаа.

    Харин энэ гаргасан шийдвэрээ ямар нэгэн улс төрийн нөлөөнд автаж өөрчлөх бус ягштал хэрэгжүүлэх ёстой. Төр бол засаглах үүрэгтэй. Тэр тусмаа нөхцөл байдал хүндэрсэн,дэлхий нийтэээрээ дайны байдалд шилжсэн үед Монгол улсын төр засаглах ёстой.

    Эцэст нь хэзээ бид тайван амьдрах вэ гэвэл вакцин,эмчилгээ гарсны цагт бид амар,амгалан амьдарна. Тэр хүртэл хатуу чанга шаардлага тавьж ажиллах ёстой. Ард түмний аюулгүй байдал,амь настай холбоотой учир алба хаагчид дэг журмаа чандлан мөрдөж ажиллах нь зүйтэй” хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • horih angi honogiig irgeelde oruuloj ch budaal olno hvn zugalaj baina harin horih angida 10 hvrehgvi hvmvvs honog irged garna shvv 401 horih angi bol 2orootoi 1 orod 2 hvn garna shvv de horih angi neegej ch 

    • Монгол улс төсөвийн мөнгөнөөс зугаа цэнгэл баяр наадам хүлээн авалт зэрэгт нэг төгрөг ч зарцуулахгүй бүсээ чангалах журам гаргаачээ.

    • За даа бараг л зөв дөө. Өөрөөр ч яахав. Нийтийн эрх ашгийн төлөө ийм хэмжээний эрсдлийг сонгуулийн өмнө гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг дэмжинэ ээ.  Харин сонгуулийн дараа гарч ирэх шинэ засаг маань Наадам уралдаан хийх эсэхээ л сайн бодоорой доо

    Холбоотой мэдээ