• Ё.Баатарбилэг:Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хэвийн олгож явах саналтай байна

    2020-05-25

    Сангийн яамны зүгээс үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэх үндэслэлээр хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг танасан.

    Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дөрөвдүгээр сарын 25 хүртэл хувьсах зардлыг бүрэн олгож ирсэн. Үүнийг Сангийн яамны зүгээс буруу байна хэмээн үзэж,олгосон хувьсах зардлуудыг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг ирүүлсэн.

    Энд 10 мянган багш,ажилчдын цалингийн асуудал яригдаж байна.

    Дундаж төлбөртэй хувийн цэцэрлэгүүд төлбөрөө сар сардаа авдаг бол бүр өндөр төлбөртэй нь жилээр нь авдаг юм байна. Сангийн яам дээр ч,БСШУСЯ дээр ч жагссан.

    Нэгэнт төсөв нь байгаа юм чинь хувьсах зардлыг олгож явах саналтай байна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ