• Д.Сарангэрэл:Монгол улс дотооддоо халдвараа алдаагүй цорын ганц тусгаар тогтносон улс боллоо

    2020-05-25

    УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн мэдээллийг өгч байна.

    Тэрбээр “Өнөөдөр Монгол улс халдвараа дотооддоо алдаагүй цорын ганц тусгаар тогтносон улс боллоо. Хүн амын дунд халдвар тархаагүй нийт гурван улс байгаагаас үлдсэн хоёр орон нь арлын улс байгаа.

    Гэхдээ энэ нь бид бардамнаж,тайвшрах шалтгаан огт биш гэдгийг давтан хэлье.

    ДЭМБ-аас Монгол улсын 3.2 сая хүн амын нэг хувь буюу 32 мянган хүн халдвар авна гэж тооцоолж,бэлтгэлээ хангахыг зөвлөсөн. Үүний дагуу бид эрүүл мэндийн салбарт 112 тэрбумыг нэмж төсөвлөхөөр төлөвлөөд байна. Задаргааг хэлбээс:

    • Тоног төхөөрөмжид 29.7,
    • Эмийн нөөцөд 32 тэрбум төгрөг,
    • Эмнэлгийн хэрэгсэлд 180 сая төгрөг,
    • Хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалтад 37 тэрбум төрөг,
    • Оношлуурт 6 тэрбум төгрөг,
    • Ариутгалд 180 сая төгрөг тус тус хэрэгтэй.

    Үүнээс гадна бид  орны тоог нэмэх шаардлагатай. Хан-Уул дүүргийн эмнэлэгт 1500 хүртэл тооны ор дэлгэх боломжтой тул 1000 ор шинээр худалдан авах шаардлагатай.

    Хүн амын дунд халдвар тархаахгүйн тулд тусгай эмнэлэг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгаа бусад улсуудын туршлагаас харж болно” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ