• Онцгой комиссоос хөл хориог зургадугаар сарын 30-ныг дуустал сунгалаа

    2020-05-25

    Коронавирусын хязгаарлалтыг сунгах эсэх талаар УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.

    Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах комиссын гишүүдийн 100 хувийн санал УОК-ын 22 дугаар хурлаас гарч, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болов.

    Мэдээллийн эхэнд УОК-ын дарга бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин “Коронавирусыг хяналтандаа авсан гэж үзэн хорио цээрийн дэглэмийг сулруулсан улсуудад дахин халдвар бүртгэгдэж,хоёр дахь давалгаа үүсэх эрсдэл үүсч байна.

    Тусгай нислэг,хилийн боомтуудаар нийт 60,512 иргэнээ татаж авсан байна. Хоёр сарын өмнө 3,000 иргэн ирэх хүсэлтэй байсан бол нийт 46 улсаас 11,275 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Иргэдээ татаж авахаа ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Гэхдээ тусгаарлах байрны бодит боломжоо харгалзан үзэж, тасралтгүй татаж авна.

    Эрсдэл өндөр байна,тайвшрах шалтгаан өчүүхэн ч алга. ДЭМБ-ын мэдээгээр өнөөдрийн байдлаар цар тахал дэлхийн 213 улсад тархаж, 5.4 сая хүн халдвар авч, 346 мянган хүн нас барсан байна. Америк улс гэхэд 20 жил үргэлжилсэн Вьетнамын дайнд 50 мянган хүнээ алдсан бол коронавирусын халдварт бараг 100 мянган хүнээ алдсан байна.

    Найм дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр Монгол улс маш өндөр эрсдэлтэй гэж үзсэн байна.

    Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг тавдугаар сарын 31-нийг хүртэл тогтоосныг зургадугаар сарын 30-ныг дуустал сунгах эсэхийг хэлэлцэх гэж байна. Дэглэмийг сулруулж болохгүй гэж үзэж байна” хэмээн ярисан юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ