• Д.Нямхүү:Дахин нэг хүн эдгэрэн гарч,нийт эдгэрсэн хүний тоо 33 боллоо

    2020-05-25

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 88 мянган хүн шинээр өвчилж, 2,000 гаруй хүн нас баржээ.

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хөл хориог сунгах эсэх талаар хэлэлцэж буюу УОК-ын өргөтгөсөн хуралдаанаас мэдээллийг хүргэлээ.

      “ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрэн гарснаар,нийт 33 тохиолдол эдгэсэн байна.

    Одоогийн байдлаар нийт 108 хүн ХӨСҮТ-т эмчилгээнд байна. Насны хувьд дундаж нас 24 байгаа бөгөөд 8-64 насны хүмүүс халдвар авсан байна. 15-аас доош насны хүүхэд  тав, 50-иас дээш насны хүн тав байна.

    Нийт 2020 оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12,550 шинжилгээ хийсэн байна.

    Тандалтын шинжилгээг тогтмол хийхэд  бүгд халдваргүй гарч байгаа нь Монголд дотооддоо халдвар тархаагүй гэдгийг нотолгоо юм” хэмээн мэдээлэл өглөө.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ