Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар дээрх хүмүүсийг сонгууль будлиантуулж, төрийн албыг худалдахыг завдсан гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч уг ялыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон аж. Улмаар энэ оны 3 сарын 24-нд батлан даалтаар сулласан бөгөөд одоо яллагдагч гэсэн статустай байгаа юм.
Өнөөдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нар холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Тэгэхээр тун удахгүй шүүх хурал нь товлогдоно. Тиймээс Ц.Сандуй нэр дэвшихгүй.