• Өнөөдрөөс Дархан, Эрдэнэт албан ёсоор хотын статустай боллоо

    2020-05-25

    Зургийн эх сурвалж:Erdenesailhan Bayarbat Photography

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Хуралдаанд 63 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Тэгвэл парламентаас баталсан шинэ Үндсэн хууль өнөөдрөөс /2020.05.25/ хэрэгжиж эхэлж байна.

    20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжиж  4 хуулийн  төсөл өргөн барьж байсан Үндсэн хуульд эх баригч нам нэмэлт өөрчлөлтийг оруулж чадсан.

    Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Үндэсний баялгийн сангийн, Шүүхийн, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг 30 орчим  хуулийг   өөрчлөн сайжруулсан.

    Тухайлбал, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар сумын статустай Эрдэнэт, Дархан улсын зэрэглэлтэй хот болох боломжтой болсон юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ