• Инфографик:Монголын нийгмийн үе Америкийн Baby boomers, X, Y, Z зэргээс эрс ялгаатай

    2020-05-25

    Монголын санхүүгийн зах зээлийн холбооноос/SICA LLC/ хийсэн судалгаагаар Монголын нийгмийн үеүдийг барууныхтай адил Traditionalist,Baby boomers,Gen X,Gen Z хэмээн хуваан авч үзэх нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Барууны өндөр хөгжил орныг төлөөлүүлэн Америкчуудын глобалчлалын асуудалд хандах хандлагыг Монголчуудынхтай харьцуулан үзэв.

    Глобалчлалын асуудал №1:Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх үү?

    Эх сурвалж:Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаа

    Америкт 1980-1994 оны хооронд төрөгсдийг Millenials хэмээн нэрлэдэг бөгөөд энэ үеийн хүмүүсийн бүлгийн 74 хувь нь ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрчээ. Харин Монголд мөн адил онд буюу 1983-1994 оны хооронд төрөгсдийн бүлгийн ердөө 32 хувь нь ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрч байна.

    Глобалчлалын асуудал №1:Марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрөх нь зөв үү?

    Эх сурвалж:Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаа

    Мөн мансууруулах бодисыг хуулиар хүлээн зөвшөөрөх нь зөв эсэхэд 1965-1979 оны хооронд төрсөн Америкчуудын 65 хувь нь зөв гэж үзсэн бол Монголд 1965-1982 онд төрөгсдийн бүлгийн ердөө 3.2 хувь нь зөв гэж үзсэн байна.

    Глобалчлалын асуудлууд болох ижил хүйстний гэрлэлт,мансууруулах өвсийг хуулиар хүлээн зөвшөөрөх байдал Монголчуудын хувьд Америкаас эрс ялгаатай байна.

    Иймд Америкийн гаргасан Traditionalist,Baby boomers, X, Y, Z үеүдийн нэршлийг Монгол улсын хувьд ашиглаж буй нь зохисгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Click To Tweet

    Харин үүний оронд Монгол хүний төрж өссөн орчин цаашлаад харъяалагдаж буй бүлгийн асуудалд хандах хандлагыг нийгэм эдийн засгийн онцлох үйл явдалтай холбон хийсэн судалгааны дүнд үндэслэн Монголын нийгмийн үеүдийг 4 ангилалд хуваажээ:

    1. Социалист үеийнхэн/1964 оноос өмнө төрөгсөд/
    2. Завсрын үеийнхэн/1965-1982 оны хооронд төрөгсөд/
    3. Шилжилтийн үеийнхэн/1983-1994 оны хооронд төрөгсөд/
    4. Шинэ үеийнхэн/1995 оноос хойш төрөгсөд/

    Үе болгоны онцлог шинжтэй дорх инфографикаас танилцана уу.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Ижил хүйстний өөрийнх нь хийсэн судалгаа байна хаха. Монголын нийгэмд ижил хүйстний гэрлэлтийг дэмжих байтугай тийм хандлагатай нөхдүүдийг ингэж давраах хэрэггүй. Залуучуудын дунд ийм ёс бус зүйл түгээх сэдэл өгсөн судалгаа ч гэнэ үү хөгийн юм тавихаа боль энэ сайт.

    • Hezee mongold ijil huistenii gerleltiig zowshoorson yum be hezee cn ugui shuu iim baliar zawaan ijil huisten gedeg ug bolon hun mongold bhgui bgaa ni setgetsiin emgegtei humuus bii 

    Холбоотой мэдээ