• МАН сонгуулийн хандивын аянаа эхлүүллээ

    2020-05-24

    МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн зардлын данс нээж, хүчээ нэгтгэх хандивын аяныг эхлүүллээ.

    МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ ямар нэгэн байдлаар хандив, дэнчин авахгүйгээ мэдэгдэж, зөвхөн мэдлэг боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, төрд ажиллах чадвартай 76 нэр дэвшигчийг нэр дэвшүүлж,  хуулийн хүрээнд сонгуулийн зардлаа бүрдүүлэхийг үүрэг болгосон.

    Иймд иргэд, сонгогчид, МАН-ын гишүүд, дэмжигчид хүчээ нэгтгэх хандивын аянд нэгдэж, Төрийн банкны 340102000012 дансанд хандив өгөхийг тус намаас уриаллаа.

    УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу  мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая, хуулийн этгээдийн хувьд 20 сая төгрөг хүртэл байх бөгөөд банкны гүйлгээний баримтанд регистрийн дугаар, нэр, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ тодорхой бичих ёстой. Хандив өгсөн иргэн хуулийн этгээдийн эдгээр мэдээлэл тодорхой бус байвал хандивыг буцаан шилжүүлэх аж.

    Холбогдох хуульд заасны дагуу гадаад улс, олон улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харъяалалгүй, 18 нас хүрээгүй хүн, төрийн болон орон нутгийн өмчит, оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд хандив өгөхийг хуулиар хоригложээ.

    Хүчээ нэгтгэх хандивын аянаар цугларсан хандивын тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй эргэн мэдээлэх юм байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Бүрэнхий эрхийн 4 жилийн хугацаандаа нэг ч татвар нэмэхгүй гэж бусад улс төрийн хүчинг амлан аваад тамлан хаяж засгийн эрх барих эрхийг ард түмнээсээ  аваад төд удалгүй 7 төрлийн татвар нэмж амлалтаа умартав. Хэдхэн хоногийн өмнө сүр дуулайнтайгаар сонгуулиар иргэд гишүүдээсээ сохор зоос ч аваагүй,авахгүй гэж  шүлсээ үсчүүлсэн ч үсэрсэн шүлс нь хатаж амьжийгүй байхад ” СОНГУУЛь-2020″ хандивийн данс нээгээд урайлж байх жишээтэй. Тэгэл хүн амынх нь 30 хувь ядуу гээд өдөр оройгүйл ярих  тэтгэврийн, насанд хүрээгүй хүүхэд гээд хандив өгөх боломжгүй иргэд багаар бодоход 30  хувьд лавтай хүрнэ. Гадаадад ажилж амьдардаг хүмүүсийг хасвал хүн амын хэдэн хувь нь хандив өгөх вэ? Энэ хэцүү цагт тэд ч хэцүүхэн байгаа,зарим нь хаалга үүдээ барихдаа тулаад байгаа. Тэрбумын хөрөнгөтэй эрхэмүүд та нар өөрсөдөө сонгуулийн зардлаа гарга арга байна уу? Та нар сонгогдонгуут ямар нэг эх үүсвэр гаргаад олоод авчина ш дээ

    Холбоотой мэдээ